Шинийн 15-нд “Гэрэлт зул” өргөх ёслол болно
2014/05/06
Бурхан багшийн их дүйчин өдөр энэ сарын 14 буюу ирэх лхагва гаригт тохионо. Бурхан багшийн эхээс мэндэлсэн, 37 насандаа бурхны хутгийг олж гэгээрсэн, мөн 81 сүүдэртээ гаслангаас хагацан нярваан дүр үзүүлсэн гурван их үйл зэрэгцсэн энэ өдрийг Бурхан багшийн их дүйчин өдөр хэмээн нэрлэдэг. Энэ өдөр зуны эхэн сарын шинийн 15-нд тохиодог билээ.
Бурхан багшийн их дүйчин өдрөөр сүсэгтэн олон Гандантэгчинлэн хийдэд очиж, мөргөж сүсэглэдэг уламжлалтай. Мөн энэ өдөр "Хүсэл биелэх өдөр" хэмээн бэлгэшээж, гэрэлт зул өргөх ёслол үйлддэг юм. Энэ жилийн гэрэлт зул өргөх ёслол Бурхан багшийн их дүйчин өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.
Х.Даваа
Зочин · 2014/05/07
зөөз нөгөө ******ний уут ниснэ гэнэ үү
Зочин · 2014/05/07
ym shuumjilehiin ovchin don tuschihsan ymu.Hunii setgel shu de.Burhanaa shutne uu bnu hunii erh shte.Huslee shivneed zul orgoj ch bolohgui yu
Зочин · 2014/05/07
Ишш нээх худлаа ****** тарьсан мөнгө олох гэсэн арга. Энийг хийлээ гээд хэнд хэрэгтэй юм бэ? Нэг л их сүрхий сүрхий улсууд өглөө 5н цагаас Баянхошуунаас гараад хотоо цэвэрлэдэг хүмүүсээ хүндлээд нтр гээд л юм Share хийгээд байсан одоо өөрсдөө тэд нартаа гай болохоор ****** тарих гээд л байж ядаад нээрээ хэлсэн хийсэн хийх гэж байгаа хийнэ гэж бодсон болгон нь зөрөөд байхаар яах болж байнаа? Нэг бол тэр хүмүүсийн хүндлээд л гэх юм нэг болохоор одоо ****** тарих аргаа хайж ядаад ийм юманд ичихгүй олон юмнууд нь очино доо.