МСДН Баабарыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх санал гаргажээ
2021/04/30
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшигчид тун удахгүй тодрох гэж байна. Хуулиараа бол УИХ-д суудалтай нам, эвслүүд дангаараа буюу хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд тус бүр нэг хүн нэр дэвшүүлэх эрхтэй.
УИХ-д МАН, АН гэсэн хоёр нам, МАХН, ИЗНН, МУНН-ын "Та, бидний эвсэл", ХҮН, МСДН, Зүй Ёс Намын "Зөв хүн-Электорат" эвсэл гэсэн хоёр эвсэл буюу нийт дөрвөн субьект Ерөнхийлөгчид нэр дэвших эрхтэй байгаа.
Үүнээс МАН МАН-ын дарга У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлэх нь тодорхой бол АН өнөөдөр нэр дэвших сонирхолтой хүмүүсээ бүртгээд, цахим сонгууль явуулах хэлбэрээр Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ албан ёсоор тодруулах аж.
Мөн МАН, МАХН нэгдэх үйл ажиллагаа эхэлсэн тул "Та, бидний эвсэл" татан буугдах нь тодорхой болжээ. Учир нь хэдийгээр тус эвсэл гурван намаас бүрддэг боловч эвслийн удирдах зөвлөлийн гишүүдийн дийлэнхи нь МАХН-ын гишүүд юм байна. Тэгвэл , ХҮН, МСДН, Зүй Ёс Намын "Зөв хүн-Электорат" эвсэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшүүлэх боломжтой гурван хүнийхээ нэрийг бэлэн болгожээ. ХҮНамаас УИХ-ын гишүүн, Монголын Ногоон Намын дарга асан, "Датаком" ХХК-ы захирал Д.Энхбат, "Сонгдо" эмнэлгийн захирал, эмч Б.Болдсайхан нарыг санал болгож буй бол "Зөв хүн-Электорат" эвслийн нэг субьект МСДН-ын дарга А.Ганбаатар нийтлэлч Баабарыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх санал гаргажээ. Мөн хэрэв УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл АН-ынхаа сунгаанд ялагдвал "Зөв хүн-Электорат" эвслээс Ерөнхийлөгчид нэр дэвших хувилбар яригдаж буй юм байна.
Ч.Явуухүү
zokhin · 2021/05/02
Bagaar ni demklee geed bvkh erkh medliig ogchikhie MAH daraa ni kkharamsakh boluul Yana bod
nar · 2021/05/02
Eronkh-g ard tvmnees ner dewshvvlj baya namuud khereggvi
Харин тийм · 2021/05/02
Наадуул чинь бүгд нэг тал хэнч тоохгүй хэдэн хүний нэр дэвшүүлээд нөгөө хурандаагаа гаргах арга гэж боджына
Зочин · 2021/05/01
тэнэгт энэ новш гарах уу
зочин · 2021/05/01
багаар нь сонгосон болхоор эцсийг нь үздээ хүмүүсээ Хүрэлсүхээ сонго угаасаа ерөнхийлөгч ямар ч мэдэлгүй зүгээр л нэг мануухай. Сөрөг хүчнүүдээс хэн нь ч гарсан боомилоод боомилоод хөл гарыг нь цавчаад тасдаад аманд нь даавуу чихээд скоочдоод хаяна
Иргэн · 2021/05/01
Сангийн сайд болоод банк нийлуулж хоронго зувчуулж байсан нохор. ЕК болж улс нийлуулж, газар нутаг цохих нь дээ.
Бат · 2021/05/01
Бид МАН-д төрийн эрх өгсөн одоо мөн л ёрөнхийлөгчийг өгөх ёстой энэ нийгмийн гол шалгуур багаар ажиллах л шүү дээ
Зочин · 2021/04/30
Больдоо боль.Хүрэлсүх
Зочин · 2021/04/30
haltar bangladesh zugeer bishuu, haltar l yum daa, svg batboldiin ham heregtengiin zavhuul nuhur ni gesen dee,
Зочин · 2021/04/30
boldsaikhan chin hulgaich hun sh tre showchin, huuchin buh avgai naraa zodoj daramtaldag baisan hogiin uvgun sh tee
Хүн зөнөх муухай юм аа · 2021/04/30
Хүнийг настай боллоо гэж ингэж даапаалж болохгүй шүү дээ. Энэ Баабар ч гэсэн өөрөө зөв зөнөглөх хэрэгтэй, ингэж балайраад яах нь вэ
Иргэн · 2021/04/30
Энэ балай солиотой өвгөн Монгол төрийн тэргүүн болбол ч би Монголын мистер болъё доо
хүннү · 2021/04/30
Монголын улс төр ч аюулдтай болждээ. Ерөнхийлөгчд нэр дэвшиж байгаа хүмүүсийг хардаа. Энэ хэдэн арчаагүй намуудын байж байгааг харвуу сонгууль болхоор л толгой нь цухуйдаг бусад үед үхсэн мэт таг. Нэр нүүрээ барсан юмнууыг яаж бодхоороо ерөнхийлэгч болгоно гэж сэтгэж байнаа. Энэ хүмүүсээс ерөнхийлөгч болох хүн алга.
иргэн · 2021/04/30
БҮҮ БАЛАЙРЦГАА, БААБАР МЭТИЙН ГАЖИГУУДЫН НЭРИЙГ Ч ДУРСАХ ХЭРЭГГҮЙ.
зочин · 2021/04/30
Энхбатыг дэмжье