Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн төлвөлгөөг  Засгийн газраас өргөн барьсан. Шүүмжлэл дагуулж байгаа энэхүү төлөвөлөгөө Н.Алтанхуягын  тэргүүлж байгаа Засгийн газрын  эдлэх эрхийг нэмэгдүүлэх, ашиг сонирхолын  зөрчилтэй мэт харагдаад байгаа юм. Тодруулбал, энэхүү төлөвлөгөөгөөр  бол  хэд хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулхаар болж байгаа. Засгийн газар нь УИХ-аасаа хоёр эрхийг шилжүүлэн авч одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 7 төрлийн эрхээ 9 болгон баяжуулж 30 гаруй шинэ  зохицуулалт шинээр санаачилсан байх юм.

 

Монгол улсын хилийн дэглэм хэмээх нарийн зохицуулалтаар хил орчмын 15 км бүс нутагт байх газрууд нь хилийн цэргийн хараа хяналтад байх бөгөөд энэ бүс нутгуудад хэд хэдэн дархан цаазат газруудын хил давхцаж байдаг нь Засгийн газрын хараанд өртжээ. “Говийн их дархан газар”-ын бүс нутагт орших Талын мэлтэс, Хатан суудал зэрэг алтны хамгийн том ордуудыг ашиглах санаархал эдийн засгийн хямралыг далимдуулан хүч аван ийнхүү түрж орж ирж байгаа нь хямралыг далимдуулан ашиг хонжоо хайгчдад том олз болох бололтой.

 

Засгийн газрын оруулж ирж буй энэхүү төслийн 9.1.12 мөн 2 зүйлийн 8.1.3 зэрэг заалтуудад УИХ-ын мэдэлд байх хилийн дэглэмийн асуудлыг Засгийн газар луу эрх шилжүүлэн УИХ-аар биш Засгийн газрын гишүүд үүнд “санаа тавих” болж байна. Хил орчмын томоохон ордуудад хайгуул, ашиглалт явуулах эрхийг нээх, улсын болон орон нутгийн тусгай хамгаалалт бүхий газруудад уул уурхайн үйл ажиллагаа явуулах зэрэг нь Монгол улсын халдашгүй дархан байдал, байгаль экологийн нөхөж баршгүй том гарз учруулах аюултай юм.

 

Хөвсгөлийн уран, фосфорит, нүүрс болон Говь-Алтай, Баянхонгор аймгуудын нутаг “Их бага говийн дархан цаазат газар”-т орших алтны томоохон ордууд, Лугийн голын ховор металлын орд зэрэг “Хилийн дэглэм”-ийн бүс нутагт байх газруудын асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар ойрын өдрүүрдэд хэлэлцэж шийдвэрлэх юм.

 

Өөрөөр хэлбэл Н.Алтанхуягийн Засгийн газар Монгол улсын эдийн засгийг сэхээх биш, өөрсдийнхөө олдог хэдийг нэмэгдүүлэх гэсэн далд санаа агуулан 100 хоногийн  төлөвлөгөөг боловсоруулсан  гэдгийг ярих хэлэх хүмүүс байна.  Тэгэхээр  Монгол улсыг 100 хоногт  сэхээнэ гээд байгаа тэрхүү галзуу хүний өдрийн тэмдэглэлийг  дэмжихгүй байхыг УИХ-д сууж байгаа 76 эрхэмээс хүсэх байна.  

А.Баярмаа