Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн материалыг СЕХ хүлээж аваагүй тул УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өлсгөлөн зарлав
2021/05/05
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд О.Цогтгэрэл даргатай АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болоод буй Н.Алтанхуягийн материалыг СЕХ бүртгээгүйтэй холбоотойгоор байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "Ерөнхийлөгчид УИХ-д суудалтай намууд нэр дэвшүүлэх эрхтэй байдаг. Үүний дагуу УИХ-д 13 суудалтай манай нам нэр дэвшигчээ тодруулж, аудитын газар мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн.
Өнөөдөр СЕХ-нд материалаа өгсөн боловч Улсын дээд шүүхийн лавлагаагаар бидний материалыг авах боломжгүй гэсэн. Өдрөөс хойш бид СЕХ-ны гадаа байна. СЕХ улс төрийн өнгө аясаар бидэнд хандлаа. Ингээд бид СЕХ-ны даргад шаадлага хүргүүлээд дараагийн тэмцэлд ороход бэлдэж байна" гэв.
АН-ын дарга О.Цогтгэрэл "Төрийн тэргүүнийг сонгох найм дахь удаагийн сонгуулийн нэр дэвших үйл ажиллагаа болж байна. АН-ын хоёр нэр дэвшигчийн материалыг СЕХ хүлээж авахгүй байна. СЕХ хуулиас давсан эрх мэдэлтэй байж болохгүй.
СЕХ гэдэг байгууллага эрх баригч хүчний заавраар парламентад суудалтай намын нэр дэвшигчийн материалыг авах үгүйг шийдэж байна. С.Эрдэнэ, Н.Алтанхуяг гэдэг хоёр хүнийг богино хугацаанд уулзаж, асуудлаа шийдэхийг уриалж байна.
Дөрөвдүгээр сарын 27-нд Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан болж, С.Эрдэнийг АН-ын даргаар сэргээн бүртгэхээс татгалзсан. Одоо дахин ямар лавлагаа гарч ирэхийг харъя. Бид тэмцлийн дараагийн хэлбэр рүү шилжинэ" гэлээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгч Х.Баттулгад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг яаралтай хуралдуулах талаар бичиг өгсөн.
Улс төрийн нам эвсэл Ерөнхийлөгчид нэр дэвшүүлдэг. Энэ хүрээнд АН нэр дэвшигчээ тодруулан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ СЕХ-нд бүртгүүлэх гэсэн боловч хүлээж авсангүй. Одоогийн нөхцөл байдал ямар байгааг та бүхэн мэдэж байгаа.
Улс орны аюулгүй байдал болоод цар тахлын үеийн асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдах хэрэгтэй. Иймд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг нэн яаралтай хуралдуулах талаар бичиг өгөөд байна. Ингээд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өлсгөлөн зарлахаа мэдэгдэж байна" гэв.
Зочин · 2021/05/06
Mongol hyn hynee baij ee!!!adgiin saarnyyd?....
Delhiin sibseg bolson tenegyyd!!!!!!!!!!!!!!!!!! · 2021/05/06
Mongolchyyd aa!!!delhii ta nariig harj baigaa syy!!!ylas oron dotoroo baigaa bydlianyyd nam dotoroo baigaa bydlianaa byy ylas torjuulej oloniig chileegeechee!!!yagaad alban tysaald iim ikhe heneetei bolob oo?ta nariin hen ni ch garsan ene ylasiig abaad yabahaar hyn alga sanagdana?....tamiin togoonii Mongolchyyd togoon dotoroo byjignaj baih hoorond Hajyyd baigaa HYTAD OROS hoyor holoo tyryyleed sansar ogtorgyi chemiin pyyjingaar erseldej delhiig chicheryylej baihad bid daanch yab daa!!!ezen chingisiin gej cheejee delddeg baij bysadaas syrgamj abch boldoggyi ardyyd yy?ta nar chini;;;;;;;;;;;;;;;
Зочин · 2021/05/06
Өлсөөд үхвэл таарна · 2021/05/06
Өлсөөд үхвэл таарна, ийм тэнэг юмнууд. Сонгуулийн хороо яах юм, гол нь өөрсдөө намаасаа хоёр хүн гаргаж тэнэгтсэн. Нам дотроо асуудлаа шийдэх хэрэгтэй шүү дээ.
Иргэн · 2021/05/06
Иргэн · 2021/05/06
Иргэн · 2021/05/06
zochin · 2021/05/06
Bagaar ajilana gedeg chini sorog khvchnee sonsokhgvi bkhig ilt davuu khvch tvrekhiig kheldgvi um MAH darangiilagch bolokj geegvi um bol shudarga orsoldooch
Цогтгэрэл өөрөө зөв л гаргалгаа ярьсан байна шд · 2021/05/06
"АН-ын хоёр нэр дэвшигчийн материалыг СЕХ хүлээж авахгүй байна. СЕХ хуулиас давсан эрх мэдэлтэй байж болохгүй!!" гэж хэлсэн нь зөв л байна шүү дээ. Өөрөө ингэж "зөв" яриад байгаа хэрнээ өлсгөлөн зарлана гэж "буруу" тайлбарлаад байдаг нь ЯАЖ байгаан бэ??? Та нар ямар айлын учраа мэдэхгүй эрх хүүхдүүд биш шүү дээ, одоо энэ тэнэглэлээ зогсоох хэрэгтэй!!! Энэ утгагүй тэнэглэлдээ цэг тавьж, ард түмнээсээ ичих хэрэгтэй!!!
Бат · 2021/05/06
Бид МАН-д төрийн эрх өгсөн одоо мөн л ёрөнхийлөгчийг өгөх ёстой энэ нийгмийн гол шалгуур багаар ажиллах л шүү дээ
Иргэн · 2021/05/05
Иргэн · 2021/05/05
Иргэн · 2021/05/05
Зочин · 2021/05/05
АН-ынханыг өлсгөж алчихаад,
иргэн · 2021/05/05
АН-ын бүлэг нэртэй хэдэн мангуу бүх юмыг дарамтлахуу,юм ойлгодоггүй малнууд өлсөж л байг төр хуулиа мөрдөх ёстой АН-ыг хасах нь зөв.Ална,дүүжлэнэ гээд байгаа хүнийг төрөөс холдуулах ёстой.
зочин · 2021/05/05
Өлсөглөнгөө яаралтай эхэл, тэгээд түргэхэн шиг харангадаж үхцгээ. Та нарыг өлсөөд үхчихвэл Монголчууд бид хөгжих гээд байна. Түргэл, түргэл
Зочин · 2021/05/05
Юун өлсгөлөн бэ? асуудлаа шийдээч ээ
zochin · 2021/05/05
АН-ЫН УИХ ДЭХ БҮЛЭГ НЬ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД АЛБАН БИЧИГ ӨГӨӨД Л НӨГӨӨХ НЬ ЯАРАН САНДРАН ҮАЗ-ИЙН ХУРАЛ ЗАРЛААД Л
Зочин · 2021/05/05
Намынхаа зовлонг төрд үүрүүлэх ухаан сийлдэг мөн мундаг гишүүд юмаа. Бид нэг иймэрхүү хүмүүсийг УИХ- д төлөөллөө болгож дээ. Айлгаж, сүрдүүлж, дарамталж сүрдүүлдэг арга барилаасаа салаач.
зочин · 2021/05/05
Эхлээд дотоод асуудлаа шийдэх хэрэгтэй энэ мэт зорчилөө шийдэжчадагүй бол яаж ерөнийлөгчид нэр дэвших юм 2 АН болоод байгаа аль нь жинхэн АН юм гэдгээ батлгаатай болгох хэрэгтэй АН дэндүү гутамшиг болж б.а даа