Хөдөлмөрийн хөлсний дooд хэмжээ 192 000 төгрөг боллоо
2013/04/11
Манай улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сарын 140 400 төгрөг байсан бол үүнийг 192 000 болгож шинэчиллээ. Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн үр дүнд ийнхүү цалингийн доод хэмжээг 36,7 хувиар нэмэгдүүлэхээр болсон байна.
Энэ талаар өнөөдөр Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав мэдээлэл хийлээ. Монгол Улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2010 оны дөрөвдүгээр сард 140 400 төгрөгөөр тогтоож 2011 оноос энэ нь хэрэгжиж байсан бол 2013 оны есдүгээр сарын 1-нээс 36,7 хувиар нэмэгдүүлж, 192 мянган төгрөгөөр тооцохоор болгоод байсан юм.
Өмнө нь нэг цагийн хөдөлмөрийн хөлсийг 835 төгрөг 71 мөнгөөр үнэлдэг байсан бол нэмэгдсэнээр нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1142 төгрөг 85 мөнгө болж байна.
Я.Санжмятав:“Цалингийн доод хэмжээг хоёр жил тутам шинэчилнэ. Одоо төсвийн байгууллагын ажилтны цалингийн доод хэмжээ 326 мянган төгрөг байгаа. Цалингийн доод хэмжээг нэмэгдүүлснээр манай улсын нийт ажиллах хүчний найман хувьд нөлөөлнө. Харин улсын төсөвт төдийлөн хүндрэл учруулахгүй.” гэлээ.
Зочин · 2013/04/17
Дунд давхаргынханд хүндрэл учруулж бна.2 саяаас дээш ц****интай боссуудад л ашигтай.1-1,* сая ц****интай бид нар татвараа илүү төлнө гэсэн үг ...тэгээд хувь хүний орлогын ****бан татвар төлөөд сайхан орчинд амьдарч чадахгүй нөгөө утаа бухамд**** хэвээрээ илүү төлсөний хэрэг ****га бна.Юм үнэд ороод л байдаг бид ядуураад л байдаг