Х.Баттулга: Би уг нь гишүүдтэйгээ ил ярьж болохгүй зүйлсийн талаар ярих гэж ирсэн юм
2021/05/07
Талбай дээр өлсгөлөн зарлаж буй АН-ын бүлгийн гишүүдтэй Ерөнхийлөгч Х.Баттулга гарч ирж уулзлаа. Тэрбээр ирсэн даруйдаа бүлгийн гишүүдийн нэрийг заан “Манай Ганибал хааччихсан юм, АТГ дээр явж байгаа сурагтай байсан, өөр манайхнаас хэл хэл”хэмээн тайлангаа хүлээн авч буй дарга мэтээр аашлав.
Түүгээр ч зогсохгүй тэрбээр эрх баригч намынхан хүч түрж, асуудалд хандаж байгаа хэмээн илтэд нэг намыг дэмжиж, нөгөөг нь үгүйсгэсэн хандлага гаргалаа. Угтаа Монгол Улсын Ерөнхийлөгч улс төрийн намаас татгалздаг албан тушаалтан бөгөөд Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байх учиртай юм. Энэ бол түүний Үндсэн хуулиар хүлээсэн үүрэг, өргөсөн тангараг.
Ерөнхийлөгч ингэж улс төрийн хоёр намын тухайд хийтэй үг дуугараад зогсохгүй “Би гишүүдтэйгээ ил ярьж болохгүй зүйлсийн талаар хэлэлцэхээр ирсэн юм, ийм олон сэтгүүлчид байгааг мэдсэнгүй” гэх үгийг амнаасаа унагаж орхив.
Н.Алтанхуяг тэргүүтэй АН-ын гишүүдийн ард Ерөнхийлөгч Х.Баттулга чиглэл өгдөг гэдгийг намынх нь нөхөд хэлж байсныг Ерөнхийлөгч ийнхүү баталчихав бололтой.
Бат · 2021/05/09
Бид МАН-д төрийн эрх өгсөн одоо мөн л ёрөнхийлөгчийг өгөх ёстой энэ нийгмийн гол шалгуур багаар ажиллах л шүү дээ
Очир · 2021/05/08
Ерөнхийлөгч зөв. МАН арай л дэндлээ. Хойд солонгос ч арай ийм улаан цайм байдаггүй юм билээ.
Зочин · 2021/05/08
Ene hun chiny manai turiin terguun bzde Getel manaihan ed nar geed namchirhaad bh yum Turiin terguin yum u Ardchilsan namin terguun yum u Arai ch dendenee
Зочин · 2021/05/08
баттулгын суганы үснүүд байна ш дээ. Мөн их хол явна
иргэн · 2021/05/08
Хууль зөрчигчид АН-ын бүлэг нэр зүүсэн хэдэн нүдний булайг төв талбайгаас албадан чирж зайлуулж хая,тэдний хэрэг монголд байхгүй.
иргэн · 2021/05/08
Баттулга ард түмнээс нууж АН-ын бүлэг нэртэй хууль завхруулагчидтай юу ярих байсан тэрийгээ ил болго,ИЛ БОЛГо,ийм л ерөнхийлөгчтэй 4 жил болжээ, харамсалтаяа,түргэн 6-р сарын 9 болж зайлуулахсан.
zochin · 2021/05/08
Eronlhiilogchee kheterkhii ikh vl toosondoo MAH shine zalyy gishvvd nl tolgoigvi konop dardag robot khvrelsvkh ni eronkhiilogchiig zalidaad moligdood yvisan zugtsan odoo er-Ch khereg bolokhnuu
Ub irged · 2021/05/07
Төр төмөр нүүрээ харуулж талбайд бгаа гахайнуудыг чирээд зайлуул
Zochin · 2021/05/07
Танай сайт чинь манангийнх юм байна шдээ тавьж байгаа мэдээлэллүүдий нь харахаар илт байна түй чорт.
Зочин · 2021/05/07
Тэр зүйлээ ил болго, ил болго, ил болго, ил болго эрхэм ерөнхийлөгчөө
iim erenhiilegch baih daa?yana gej?...heerhii.... · 2021/05/07
ene odoo daanch dee!!!Mongolchyydiig yimyyleh yumand sain yum!
Зочин · 2021/05/07
Энэ жонхууг монголын төрөөс түрэгхэн зайлуул