Сүүлийн 24 цагт 512 халдвар илэрч, 5 хүн нас баржээ
2021/05/12
ЭМЯ-наас коронавируст халдварын талаарх цаг үеийн мэдээлэл өгч байна.
Сүүлийн 24 цагт 512 шинэ тохиолдол нэмэгдэж, 5 хүн нас баржээ. Өнгөрсөн хоногт 1503 хүн эдгэрчээ. Ингэснээр манай улсад нийт эдгэрсэн хүний тоо 35733 болов.
Нийт халдварын тоо улсын хэмжээнд 46,448 болж байгаа. Сүүлийн 24 цагийн 512 тохиолдол бүгдээрээ дотоодын халдвар бөгөөд
- 464 нь Улаанбаатар хотод
- 48 нь орон нутагт бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт ковидын улмаас таван хүн нас барсан талаар ЭМЯ-наас мэдээллээ.
- 55 настай эмэгтэй 04.21-нд онош нь батлагдсан
- 47 настай эрэгтэй 04.27-нд онош нь батлагдсан
- 77 настай эрэгтэй 04.29-нд онош нь батлагдсан
- 78 настай эрэгтэй 05.01-нд онош нь батлагдсан
- 78 настай эрэгтэй 05.05-нд онош нь батлагдсан