Өнөөдрийн үдээс өмнөх чуулган 9:30 цагт эхэлсэн.  Чуулганы эхэнд Хууль зүйн сайдыг үүрэгт огцоруулах эсэхийг хэлэлцэж байгаа.  О.Баасанхүү гишүүний өргөн барьсан энэхүү тогтоолын  төслийг Байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар хаалттай хэлэлцэж байгаа бөгөөд улсын нууцтай холбоотой асуудлууд  яригдаж байгаа ажээ.

Харин энэ асуудлыг шийдэж амжилгүй УИХ-ын чуулганы үдээс өмнөх  хуралдаан өндөрлөв.  Үдээс хойшхи хуралдаанаар асуудлыг дахин хэлэлцэх бөгөөд үдээс хойшхи хуралдаан  14 цагт эхэлнэ.  Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа