Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар  Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг  огцоруулах эсэхийг  өглөөнөөс эхлэн   16:55цаг хүртэл хэлэлцлээ.  Хаалттай хэлэлцсэн энэ асуудалд дөнгөж сая  МАН-ын зүгээс  завсарлага авсан байна.

 Яг энэ асуудлаар өмнө нь  Ардчилсан намын бүлэг завсарлага авч байсан юм. Хаалттай хуралдсан энэ асуудалд  цагдаа, прокурорын байгууллагын төлөөлөл оролцсон бөгөөд  тэд  Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байгаа тухай мэдээлэл хийсэн тул энэ асуудлыг эцэслэн шалгах нь зүйтэй гэж гишүүдийн олонхи нь үзсэн байна.

УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд хугацаатай үүрэг өгч зарим тодорхойгүй асуудлууд дээр холбогдох байгууллагуудаас нь мэдээлэл авч эцэслэн танилцуулахыг даалгасан байна. 

 

А.Баярмаа