Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх ажээ.  Тодруулбал, 

 

1. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.4.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, Амгалан дулааны станцын тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх, эцсийн хэлэлцүүлэг/:

- Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.БОЛОР танилцуулна.

2. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл  /Засгийн газар 2014.4.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хуулийг Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлоготой нийцүүлэх чиглэлээр, хэлэлцэх эсэх/:

- Хууль санаачлагчийн илтгэлийг Уул уурхайн сайд Д.ГАНХУЯГ танилцуулна;

- Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын  гишүүн Д.ЗОРИГТ танилцуулна.

- Хууль санаачлагчийн танилцуулгыг Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ танилцуулна.

- Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их  Хурлын гишүүн Б.НАРАНХҮҮ танилцуулна.

- Хууль санаачлагчийн илтгэлийг Шадар сайд Д.ТЭРБИШДАГВА танилцуулна;

- Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их  Хурлын гишүүн Р.БУРМАА танилцуулна.

6. Соёлын өвийг хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох  бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /эцсийн  хэлэлцүүлэг/:

- Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ё.ОТГОНБАЯР танилцуулна.

7.Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/, Газрын тосны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Газрын тосны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/:

- Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн  Х.БОЛОРЧУЛУУН танилцуулна.