МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс нэр дэвшин УИХ-ын гишүүн болсон хүний нэг бол  Д.Батцогт.  Өнгөрсөн хугацаанд бүлгийн дотоод хагарал дээд цэгтээ хүрсэн болохоор Д.Батцогт  гишүүн бүлгээсээ гарахаа албан ёсоор мэдэгдээд байгаа.  

Өнөөдрийн байдлаар  “сул хар” болоод байгаа түүнийг  АН-д элсэнэ гэх бор шувуу нисээд байна. Өөрөөр хэлбэл  түүнийг  Ардчилсан залуучуудын  холбоонд гишүүнээр  элссэн гэдгийг  эх сурвалжууд баталж байна.Үүгээр ч барахгүй тус төрийн бус байгууллагаас зохион байгуулсан арга хэмжээ бүрт идэвхитэй оролцож эхлээд байгаа ажээ.  Ардчилсан намын залуусаас бүрдсэн  уг төрийн бус байгууллагад  элсэнэ гэдэг нь  АН-ын  гишүүн болохын  цондон гэдгийг  учир мэдэх нэгэн нь ярьж эхлээд байна.  

Тэгвэл энэ бүхэн нь  АН-аас “шидсэн чулуу”  ажээ.  Ардчилсан хүчний холбоо, тэр тусмаа “Шонхор” фракциас, З.Энхболд энэ бүхнийг  гардан зохион байгуулж байгаа гэнэ.  З.Энхболдын  хувьд  дараагийн Засгийн газрыг тэргүүлэх  төлөвлөгөөтэй байгаа бөгөөд үүнийгээ эртнээс хэрэгжүүлж эхлээд байгаа.  Нэг жишээ бол Д.Арвин. Д.Арвин бол  МАН-ын  нөлөө бүхий гишүүдийн нэг. Сонгуулиар  намдаа  гомдоод байсан тэрхэн агшинг З.Энхболд өөртө ашигтайгаар  эргүүлж чадсан. Өөрөөр хэлбэл Д.Арвинг  АН-д урвуулж, өөрийнхөө нэр хүндийг өсгөөд амжсан байна.

Энэ удаад  Д.Батцогтоор  “Шонхор” фракци бүл нэмэх гэж байгаа бололтой  юм.  

Т.ЭНГҮҮН