Шинээр 1189 тохиолдол батлагдаж, 13 хүн нас барлаа
2021/06/04
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд 10 000 сорьцод шинжилгээ хийснээс 1189 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 62 585 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 989 нь Улаанбаатар хотод, нэг нь зөөвөрлөгдсөн, 198 нь орон нутагт, нэг нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна. Тодруулбал, Орхонд 27, Дархан-Уул 12, Булганд 1, Сэлэнгэд 3, Хэнтий 7, Төв аймагт 39, Архангайд 17, Дорнод 1, Сүхбаатарт 20, Говьсүмбэр 3, Дундговь 3, Баянхонгор 14, Говь-Алтай 15, Завхан 3, Хөвсгөл 29, Увс 4 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 829 хүн эдгэрлээ Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 52 812 болж байна. Коронавирусийн халдварын улмаас 13 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 301 болж байна.
Өнөөдрийн байдлаар 5096 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 2755 хүн хөнгөн, 1741 хүндэвтэр , хүнд 474, маш хүнд 126 хүн байна.
Сэтгэгдэл устгуулах хүсэлт илгээх