Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.6, 8.8-д заасан болзол хангасан уяачдад Монгол Улсын цол хүртээх тухай 148 дугаар зарлигийг 2021 оны зургадугаар сарын 2-ны өдөр гаргасан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу цол хүртээх ёслол өнөөдөр Төрийн ёслол, хүндэтгэлийн Их танхимд боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 148 дугаар зарлигаар Монгол Улсын Тод манлай 5 уяач, Монгол Улсын Манлай 22 уяач, Монгол Улсын Алдарт 26 уяач төрлөө.

Төв аймгийн Баян сумын харьяат, ММСУХ-ны дэд тэргүүн Баасансүрэнгийн Нямжав МОНГОЛ УЛСЫН МАНЛАЙ УЯАЧ ЦОЛ хүртлээ.

ММСУХ-ны дэд тэргүүн Монгол улсын Манлай уяач  Б.Нямжавын уясан хурдан хүлгүүдээс

 

  • Ардын хувьсгалын 99 жилийн ойн азарганы уралдаанд хээр азарга  түрүү магнай,
  •  “Их хурд-8” уралдаанд хээр азарга түрүү магнай
  • Ардын хувьсгалын 98 жилийн ойн эрлийз морьдын дээд насны уралдаанд зээрд түрүү магнай
  • Ардын хувьсгалын 98 жилийн ойн хурдан дааганы уралдаанд хул даага айргийн тавд
  • Ардын хувьсгалын 98 жилийн ойн шүдлэн насны уралдаанд хар үрээ айргийн тавд
  • Ардын хувьсгалын 98 жилийн ойн хязаалан насны уралдаанд хээр үрээ айргийн тавд
  • “Эрдэнэт хурд-2018” даншиг наадмын хязаалан насны уралдаанд хээр үрээ түрүү магнай
  • "Дүнжингарав-2018" төвийн бүсийн уралдааны азарганы уралдаанд хээр азарга түрүү магнайд хурдалж байсан юм.