Их зохиолч Д.Нацагдоржийн хэлсэн “Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болохгүй соёл мөн” гэдэг үг орчин цагт дашийн шог болох нь ээ. Орчин цагийн эцэг эхчүүд хүүхдийнхээ унаган хэлээс илүү гадаад хэлээр багаас нь ярьдаг мода дэлгэрээд хэдэн оныг үдэж буй. Өөрсдийнхөө гүйцээж чадаагүйг үр хүүхдээрээ гүйцээлгэх гэсэн дээ тэр биз. Мөн сошиал орчин ч энд нөлөөлж буйг онцлох нь зүйтэй.


Хэдхэн хоногийн өмнө хамаатны дүүгээ асрахаар “баячуудын хороолол” гэдэг Зайсангын нэгэн нэр хүндтэй хотхонд хоёр наст, зургаан настаа дагуулсаар очив. Хамаатны жаалыг эцэг эхийн зөвшөөрлөөр гадаах тоглоомын талбайд хамтад нь салхилуулж, тоглуулангаа тэндэхийн байдалтай танилцлаа. Орчин нөхцөл нь үнэхээр сайн бөгөөд тайван амгалан, хүүхэд тоглох нөхцөл бүрэн хангагдсан байх юм. Тоглоомын талбайг хүүхдийн насны онцлогоос нь хамааран торон хашаагаар тусгаарлах бөгөөд Ковидтой энэ үед хүүхдүүд том, жижиг холилдоод бужигнаад байхгүй амар юм. Гэвч энэ хотхонд Монгол төрхтэй ч гадаад хүүхдүүдээр дүүрчихсэн мэт санагдав. “Монголчууд нь яагаад тоглодоггүй юм бол?” хэмээн битүүхэндээ харц чулуудан шинжих ч нэг л сонин. Өөрөөр хэлбэл, тэнд тоглох хүүхдүүдээс Монгол хэлээр ярих нэг ч хүүхэд алга аа.
Манай хүүхдүүд л хоорондоо Монголоороо ярилцаж, монгол хэлээрээ тоглоомоо булаацалдаж, Монгол хэлээрээ “хэрэлдэж” байна шүү. Өнөөх Монгол төрхтэй ч гадаадаар ярьдаг хүүхдүүд манай хүүхдүүдийг “эвэртэй туулай” харсан юм шиг л ажиглаж, “юун хүүхдүүд хаанаас гараад ирэв” гэсэн янзтай харц чулуудаж байна. Би ч “байх ёсгүй газар”-аа байгаадаа сэтгэл зовнин, цаг агаараар “шалтаг” хийн хүүхдүүдээ дагуулан явж одов.
Хүн багатай гэгддэг Нүхтийн аманд орших жижигхэн цэцэрлэгт хүрээлэнд мөнөөх л байдал давтагдах. Эцсийн эцэст өөрийн амьдарч, өсч дассан орчиндоо ирж санаа амарч, тавирч байгаа юм даа.
Манайхан соц нийгмийг халж, ардчилсан улс хэмээн тунхаглаж, зах зээлийн системээр амьдрал ахуйгаа өөд татаад өдгөө 31 жилийг ардаа орхисон байна. Энэ хооронд тэрхүү баяжиж хамгийн үнэтэй орон сууцанд амьдарч, хамгийн үнэтэй машинаар хөл дүүжилж, хамгийн үнэтэй хувцас, гутлыг хил дамнуулан худалдан авч углаад л, хамгийн үнэтэй чанартай гэж нэрлэгддэг хүнсийг бөөндөөд л, хамгийн үнэтэй, сургалт сайтай гэгддэг сургуульд ...

 

Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү