Өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар засгийн газраас өргөн барьсан Монгол улсын эдийн засгийн  100 хоногт сэхээх  төлөвлөгөөг хэлэлцсэн.  Энэ үеэр  УИХ-ын гишүүн С.Баярцогт  МАН-тай хамтарч Засгийн газар байгуулах хэрэгтэй  хэлсэн.  Түүний энэ үгтэй холбоотойгоор АН-аас дараах  мэдэгдлийг  гаргалаа.  Мэдэгдлийг бүрэн эхээр хүргэж байна.

 

“Ардчилсан нам 2012 оны УИX-ын сонгуулийн үр дүнгээр ИЗНН болон МАXН-МҮАН-ын “Шударга Ёс” эвсэлтэй хамтарч “Шинэчлэлийн засгийн газaр”-ыг байгуулан ажиллаж байгаа билээ.  УИX-ын 2014 оны 05 сарын 08-ны өдрийн чуулганы xуралдаан дээр гишүүн С.Баярцогтын “…үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулаx” туxай хэлсэн үг нь xэлэлцэж буй асуудалтай xолбогдуулан өөрийн үзэл бодлоо илэрxийлсэн xувь гишүүний байр суурь бөгөөд Ардчилсан Hамын албан ёсны байр суурь биш болоxыг xариуцлагатайгаар мэдэгдэж байна”