Улаанбаатарт 1,027, эмнэлгээс шалтгаалах 3, орон нутагт 285 тохиолдол нэмэгдэж, 4 иргэн нас барлаа
2021/06/06
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар танилцуулж байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1,288 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдврын тохиолдол 65,255 болж нэмэгдэж байна.
Шинээр бүртгэгдсэн халдварыг задалж харвал
- Улаанбаатар хотод 1,027
- эмнэлгээс шалтгаалах 3
- орон нутагт 285 тохиолдол шинээр бүргтгэгдлээ.
Мөн хугацаанд 185 хүн эдгэрсэн бол 4 хүн энджээ.
Өнөөдрийн байдлаар 5,802 иргэн эмчлэгдэж байна. Тэдгээр иргэдийн биеийн байдлыг ангилбал
- хөнгөн 3,430
- хүндэвтэр 1,765
- хүнд 475
- маш хүнд 132 хүн байна.