79 цагдаад хариуцлага тооцжээ
2021/06/07
Цагдаагийн ерөнхий газарт алба хаагчидтай холбоотой 172 өргөдөл, гомдол ирсэн байна. Үүнээс 160 гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэжээ. Тодруулбал, 45 гомдолд холбогдон шалгагдсан 79 алба хаагчид Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулсан байна.Мөн гэмт хэргийн шинжтэй 10 өргөдлийг харъяаллын дагуу Авлигатай тэмцэх газар болон Мөрдөн байцаах албаны Тусгай субъектын үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ.
Цагдаагийн алба хаагчидтай холбоотой өргөдөл, гомдлын дийлэнх нь иргэдээс ирсэн байна. Нийт гомдлын 86-ийг иргэдээс ирүүлсэн бол 126 тусгай дугаарын утсаар ирүүлсэн 16, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 11, Төрийн албаны зөвлөлөөс 3, Хүний эрхийн үндэсний комиссоос 4, Прокурорын байгууллагаас 2, Авлигатай тэмцэх газраас 14, цагдаагийн байгууллагын удирдлагаас даалгасан 36 гомдол тус тус бүртгэгджээ.
Зочин · 2021/06/10
Манай цагдаа нарын ихэнхэн их дээд сургуульд орж чадаагүй амьдралын бололцоо муу тарчигхан амьдралтай айлын хүүхэдүүд л цагдаа болсон байдг тиим учираас энэ залуучуудыг маш сайн хууль зүйн талаар мөн хүнтэй зөв харьцах соёлтой зөв болвсон байх тал др анхаарх хэргиэй
Баяр · 2021/06/10
Цагдаагийн газр албан хаагч нартай иргэдтэй зөв боловсн харьцах хүний эрхииг дээдэлж хүндэлж үөв соёлтой харьцах талаар сайн хичээл сургалт сайн хиих хэргтэй нэг л их хар яр хиисэн дээрэлхүү тушаасан хоригдол ялтантай харьцаж бга юм шг зан араншин гаргаж бга