Дэлхийн чансааны оноо олгох чөлөөт бөхийн "Poland Open" тэмцээн энэ сарын 8-14-нд Варшав хотноо болж байгаа бөгөөд тус тэмцээний эмэгтэйчүүдийн 55 кг-д ОУХМ Э.Сумьяа мөнгөн медаль хүртжээ.

Энэхүү тэмцээнд Монголоос гавьяат дасгалжуулагч З.Дүвчингийн удирдлага дор гавьяат тамирчин С.Батцэцэг, гавьяат тамирчин О.Насанбурмаа нар 68 кг-д, ОУХМ Э.Сумьяа 53 кг-д оролцож байгаа юм.

Өчигдөр эмэгтэй 50, 55, 62, 65, 76 кг жингийн барилдаанууд болж, шилдгүүдээ тодруулжээ. “Будапешт-2013" ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Эрдэнэчимэгийн Сумъяа хэсэгтээ Румыний Ана Беатрисийг эхний тойрогт ялсан. Дараа нь ДАШТ-ий хүрэл медальт, Европын хошой аварга ОХУ-ын Ольга Хорошавцевад 0:10-ээр ялагдаад, хагас шигшээд Польшийн Роксана Засинаг цэвэр ялсан байна.

Улмаар финалд хэсэгтээ ялагдсан Оросын Хорошавцеватай алтан медалийн төлөө дахин барилдаж, цэвэр ялагдан, мөнгөн медалийн эзэн болсон байна. Э.Сумъяа өмнө нь тус тэмцээнээс 2016 онд мөнгөн медаль хүртэж байжээ.

 

Д.Өлзийсайхан

Эх сурвалж: Монцамэ агентлаг