Шагнал, сонгууль хоёр коронавирус тараасан гэсэн дүгнэлт гарчээ
2021/06/15
Монгол Улсад сүүлийн 20 гаруй хоногт коронавирусын халдвар огцом нэмэгдсэн. Хүн амын тоотой харьцуулахад хэт хурдтай, олныг хамарсан халдварын тархалт үүсээд байна. Энэ тал дээр Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газрын хамтарсан тандалтын баг ажиллаж, дүгнэлт гаргасан байна.
Тандалтын багийн судлаачдын дүгнэснээр коронавирусын энэхүү огцом тархалт нь төрийн шагнал гардуулсан үйл явцаас болжээ. Сүүлийн 20 гаруй хоногт 16 мянган шагнал гардуулжээ. Үүний 11 мянга нь "Алдарт эхийн одон" байсан бөгөөд тэдний 8700 нь одон гардсаныхаа дараа дайллага цайллага хийсэн байна. Тэндээс коронавирусын халдвар огцом таржээ. Өөрөөр хэлбэл, одон гардахдаа хүмүүс бөөгнөсөн газарт хүүхдүүдээ дагуулж очсон. Дараа нь цайллага хийсэн.
Ер нь бол одон медаль бүрийн ард дайллага цайллага болж, олуулаа цуглаж халдвар хамгааллын дэглэм зөрчсөн нь халдвар тархалтын үндэслэл болжээ. Үүний улмаас вакцингүй хэсэгт хүчтэй нөлөө үзүүлж, халдварыг 1.5 дахин нэмэгдүүлсэн байна. Улмаар шагналын дундуур сонгууль залгаж, орон нутагт тархах үндэслэл болсон гэж дүгнэлтэд дурдсан байна. Өдгөө манай улсын хүн амын 30 хувь нь бүрэн вакцинд хамрагдсан. Харин үлдсэн 70 хувь нь эмзэг, тэр дундаа хүүхдүүд байгаа юм. Тодруулбал, коронавирусын халдварын тархалт нь 47 мянган жирэмсэн эхчүүдэд цохилт болж очсон байна. Одоогоор халдвар авсан хүмүүсийн 25 хувь нь шинж тэмдэггүй. Үлдсэн 75 хувийг эмчилж хамгаалах шаардлагатай. Харин 0.55 хувьд хүндрэл үүсч болзошгүй байгаа ажээ. Түүнчлэн олон давхар судалгаа, мэдээллээр вакцины үр дүнд эргэлзэх шаардлагагүй болох нь тогтоогджээ.
ESUIGEN · 2021/06/20
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2.223.746.107.44 төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802.
Одоо хэрэгжүүлэх.
vl6hgijokoljk · 2021/06/15
dhon dhon dhon dhon dhon dhon dhon dhon dhon dhon dhon dhon dhon dhon dhon dhon dhon dhon dhon dhon dhon dhon dhon dhon dhon dhon dhon dhon dhon dhon dhon dhon dhon dhon dhon dhon dhon dhon dhon dhon dhon dhon dhon dhon dhon dhon dhon dhon
xcxcxcx · 2021/06/15
fot fot fot fot
зочин · 2021/06/15
2 тун хийлгэсэн хэрнээ өвчлөөд байгааг яах уу. Үхэж байсан оюунэрдэнэ гэдэг хэлээ хазсан луйварчинтай яагаад хэн ч хариуцлага ярихгүй байна. хужаагаас хог үйлчилгээгүй хог оруулж ирж шахаа биз дээ
Ийм юманд мөнгө үрэх · 2021/06/15
Үнээн үнэн. Судалгаа, тандалт гээд байх юм. Мэдээж шүү дээ. Эрүүл ухаанд буух зүйл. Үүнд судалгаа тандалт хийсэн гээд мөнгө зараад л
Зочин · 2021/06/15
энэ хоёр нөхрийн хэрэг бүтэж байвал ард түмэн яах нь хамаагүй
зочин · 2021/06/15
төрхөмд буцах эхнэрэт үнээ тугал нийлэх нь хамаагүй гэдэг шиг одон медаль ч цадигаа алдсан шүү би үүнд ерөнхийлөгч буруутай гэж үзэж байна
Зочин · 2021/06/15
За барагч үнэн шүү.
Зочин · 2021/06/15