Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар 101 дэх хоногийнхоо тайлан дээр 100 төсөл хэрэгжүүлэхээ зарлаад сар гаруй болж байна. Засгийн газрын тэргүүлэх чиглэлээ болгон нэрлэж, дэмжсэн 100 төслийг төр, хувийн хэвшил хамтраад хэрэгжүүлж чадвал Монгол Улсын эдийн засаг гурав дахин тэлэх тооцоо судалгаа хийгээд байгаа аж.

Тэр дунд эдийн засгийн хүрээг тэлэх 50, амьдралын чанарыг дээшлүүлэх 25, засаглалыг сайжруулах шинэчлэл хийх 25 төсөл багтаж байна. Тухайлбал, уул уурхай хүнд үйлдвэрлэлийн салбарт реформ хийх хүрээнд Оюутолгой төслийн далд уурхайг ашиглалтад оруулах, Тавантолгой нүүрс баяжуулах, Зэсийн баяжмал, Газрын тос боловсруулах үйлдвэр, хоолой, Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор ҮТП байгуулах төслийг нэрлэлээ. Мөн Дорноговь хар төмөрлөг, Дарханы металлургийн цогцолбор багтаж байгаа юм. Ийнхүү ойрын үед хэрэгжүүлж эхлэхээр нэр цохсон уул уурхай, хүнд үйлдвэрийн долоон төслийн төсөвт өртгийг харвал 16 их наяд 526 тэрбум төгрөг болж байна. Харин Дарханы металлургийн цогцолборын төсөвт өртөг одоогоор нээлттэй үлджээ.

Хүнд үйлдвэрийн салбарыг урагшуулж, Монгол Улсын эдийн засгийг тэтгэнэ хэмээн төлөвлөсөн төслийн санхүүжилт, ач холбогдол, эдийн засгийн үр өгөөж, хэрэгжих хугацааг тоймлолоо.

 

ОЮУ ТОЛГОЙ ТӨСЛИЙН ДАЛД УУРХАЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ТӨСӨЛ 

 

Төсөвт өртөг

 

5,800 тэрбум ₮

 

Санхүүжүүлэх эх үүсвэр

 

Шууд хөрөнгө оруулалт

Төслийн ач холбогдол

Зэсийн баяжмал үйлдвэрлэл  x2.5 нэмэгдэнэ.

 

Эдийн засгийн үр өгөөж

 

5,892 тэрбум ₮ үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ

1,829 сая $ төлбөрийн тэнцлийг сайжруулна

1,532 тэрбум ₮ төсвийн тэнцлийг сайжруулна

787 ажлын байрыг нэмэгдүүлнэ

 

ХУГАЦАА-2021-2024

 

ТАВАНТОЛГОЙН НҮҮРСНИЙ БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТӨСӨЛ

 

Төсөвт өртөг

 

2,956 тэрбум ₮

 

Санхүүжүүлэх эх үүсвэр

 

Хувьцааны санхүүжилт

 

Төслийн ач холбогдол

 

Нүүрс баяжуулах нийт хүчин чадал 30 сая тонноор нэмэгдэнэ.

 

Эдийн засгийн үр өгөөж

 

4,749 тэрбум ₮ үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ

1,474 сая $ төлбөрийн тэнцлийг сайжруулна

949 тэрбум ₮ төсвийн тэнцлийг сайжруулна

1,449 ажлын байрыг нэмэгдүүлнэ

 

ХУГАЦАА

 

2021-2024

 

УУЛ УУРХАЙ-МЕТАЛЛУРГИ-ХИМИЙН ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР ҮТП БАЙГУУЛАХ ТӨСӨЛ

 

Төсөвт өртөг

 

133 тэрбум ₮

 

Санхүүжүүлэх эх үүсвэр

 

Өөрийн хөрөнгө оруулалт

 

Төслийн ач холбогдол

 

Зэсийн баяжмал, катодын зэс үйлдвэрлэж “Эрдэнэтийн овоо” стратегийн ордыг иж бүрэн ашиглана.

 

Эдийн засгийн үр өгөөж

 

174 тэрбум ₮ үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ

54 сая $ төлбөрийн тэнцлийг сайжруулна

17 тэрбум ₮ төсвийн тэнцлийг сайжруулна

231 ажлын байрыг нэмэгдүүлнэ

 

ХУГАЦАА

 

2021-2022

 

ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР, ДАМЖУУЛАХ ХООЛОЙ

 

Төсөвт өртөг

 

4,522 тэрбум ₮

 

Санхүүжүүлэх эх үүсвэр

 

3,522 тэрбум ₮ Гадаадын зээл

1,000 тэрбум ₮ Нээлттэй

 

Төслийн ач холбогдол

 

Жилд 1.1 тэрбум долларын импортыг орлоно.

 

Эдийн засгийн үр өгөөж

 

2,362 тэрбум ₮ үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ

990 сая $ төлбөрийн тэнцлийг сайжруулна

199 тэрбум ₮ төсвийн тэнцлийг сайжруулна

600 ажлын байрыг нэмэгдүүлнэ

 

ХУГАЦАА

 

2020-2024

 

ЗЭСИЙН БАЯЖМАЛ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАРИХ ТӨСӨЛ

 

Төсөвт өртөг

 

1,918 тэрбум ₮

 

Санхүүжүүлэх эх үүсвэр

 

Хувьцааны санхүүжилт

 

Төслийн ач холбогдол

 

Жилд 560 мян.тн баяжмал боловсруулна.

 

Эдийн засгийн үр өгөөж

 

2, 487 тэрбум ₮ үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ

785 сая $ төлбөрийн тэнцлийг сайжруулна

497 тэрбум ₮ төсвийн тэнцлийг сайжруулна

849 ажлын байрыг нэмэгдүүлнэ

 

ХУГАЦАА-2021-2025

 

ДОРНОГОВЬ АЙМАГТ ХАР ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР БАРИХ

 

Төсөвт өртөг

 

1,197 тэрбум ₮

 

Санхүүжүүлэх эх үүсвэр

 

Хувийн хөрөнгө оруулалт

 

Төслийн ач холбогдол

 

Төмрийн хүдрийг дотооддоо боловсруулж, дагалдах ЖДҮ хөгжих боломж бүрдэнэ.

Шинэ техник, технологи эзэмшиж, мэргэжилтэй боловсон хүчин бий болно.

 

Эдийн засгийн үр өгөөж

 

428 тэрбум ₮ үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ

146 сая $ төлбөрийн тэнцлийг сайжруулна

97 тэрбум ₮ төсвийн тэнцлийг сайжруулна

500 ажлын байрыг нэмэгдүүлнэ

 

ХУГАЦАА-2020-2025

 

ДАРХАНЫ МЕТАЛЛУРГИЙН ЦОГЦОЛБОР

 

Төсөвт өртөг

 

Нээлттэй

 

Санхүүжүүлэх эх үүсвэр

 

Нээлттэй

 

Төслийн ач холбогдол

 

Хар төмөрлөгийн үйлдвэр хөгжинө.

 

Эдийн засгийн үр өгөөж

 

Байнгын ажлын байрыг нэмэгдүүлнэ

Гангийн үйлдвэр-дэвшилтэт технологи бүхий

Дотоодын-гангийн хэрэглээг хангана

 

ХУГАЦАА-2021-2024

 

 

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин