Наадмыг цахимаар зохион байгуулахыг Засгийн газар дэмжлээ
2021/06/16
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар баяр наадмыг үзэгчгүй цахимаар хийх саналыг дэмжжээ. Тодруулбал, коронавирусийн халдварынх тархалт өндөр байгаа учраас дээрх шийдэлд хүрчээ.
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцуулав.
Тэрбээр "Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанд УОК-оос гарсан шийдвэрүүдийг танилцуулсан. Тухайлбал, хоолны газрууд заалаар үйлчлэхгүй байх шийдвэр гаргасан. Мөн халдварын үеийн эмчилгээний тактикыг өөрчлөх, нас баралтыг бууруулахад онцгой анхаарч ажиллахаар боллоо.
Ерөнхий сайд болон Засгийн газрын зүгээс аль болох хатуу хөл хорио тавихгүй байх чиглэл барьж байна.
Өнөөдөр мөн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахтай холбоотой асуудал яригдлаа. Ингэхдээ орон нутагт/аймаг, суманд/ наадам зохион байгуулахгүй. Нийслэлд Наадмыг зохион байгуулахдаа үзэгчгүй буюу цахимаар хийх шийдвэр гаргалаа. Наадмын үзэгчгүй тэмдэгдэхтэй холбоотойгоор хэмнэгдэх зардлыг цар тахлын үеийн хариу арга хэмжээнд зарцуулах чиглэл өглөө" гэв.
rjtfherdf · 2021/06/17
. . . .
Зочин · 2021/06/16
ene zeb syy,naadamaar yana?...ebchin daamjirsaar l ...............
ӨВЧИН ЧИНЬ ИХСЭЭД БАЙНА, НААДАМ ХИЙХ МӨНГӨ ӨВДӨӨД БАЙГАА ХҮҮХДҮҮДДЭЭ ЗОРИУЛ ЭНЭ НААДАМ ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ БЭ ЭНЭ ТОМЧУУД ЧИНЬ ҮР ХҮҮХЭДГҮЙ ХҮМҮҮС ЮМУУ ЭСВЭЛ КОРОНА ТУСДАГГҮЙ ЮМ БОЛОВ УУ · 2021/06/16
ИРГЭН