"Бичигдээгүй хууль"-ийн дагуу хүнсний гол нэрийн барааны үнэ өсчээ
2014/05/10
Сүүлийн үед долларын төгрөгтэй тэнцэх ханш өссөөр байгаа. Тэгвэл үүнийгээ дагаад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг нь Монгол улсад бичигдээгүй хууль гэлтэй. Энэ оны тавдугаар сарын 7-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнэд судалгаа хийхэд өссөн үзүүлэлттэй гарчээ. Тодруулбал,
Тавдугаар сарын 7-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 2.2 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.4 хувиар өсчээ.
Махны дундаж үнэ: Тавдугаар сарын 7-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 4.1 хувь, үхрийн ястай мах 3.6 хувь, адууны мах 3.0 хувь, ямааны мах 2.3 хувь, үхрийн цул мах 1.9 хувиар өссөн байна.
Өмнөх 7 хоногийнхоос хонины ястай мах 1.0 хувь, үхрийн ястай махны үнэ 0.8 хувиар өсч, ямааны мах адууны мах, үхрийн цул махны үнэ өөрчлөлтгүй байна.
Мөн 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7945 төгрөг, үхрийн /ястай/ мах 8675 төгрөг, үхрийн цул мах 10670 төгрөг, адууны мах 6795 төгрөг, ямааны мах 5780 төгрөгийн үнэтэй байв.
Гурилын үнэ: дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 2.7 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй, дээд зээргийн савласан гурил өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос 0.9 хувиар өссөн байна. 1-р зэргийн гурилын үнэ өмнөх сарынхаас 8.7 хувь, өмнөх 7 хоногийнхоос 1.2 хувиар өсч, 2-р зэргийн гурилын үнэ өмнөх сарынхаас 2.5 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2014 оны 5-р сарын 7-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 0.2 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй бол элсэн чихэр өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад луувангийн үнэ 1.5 хувиар буурч, байцааны үнэ 1.5 хувь, манжингийн үнэ 0.9 хувиар өсчээ.
Өмнөх 7 хоногийнхоос төмсний үнэ өөрчлөлтгүй, байцаа, лууван, сонгиноны үнэ 0.4 хувь, манжингийн үнэ 0.3 хувиар өссөн байна.
Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: Өмнөх сарынхаас савласан /1 литрийн/ сүүний үнэ 2.5 хувь, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 9.7 хувиар өсч, задгай сүүний үнэ 1.0 хувиар буурсан, өмнөх 7 хоногийнхоос савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.2 хувиар өсч, “Элекстер” /0.5 л/ савласан сүү, задгай сүүний үнэ нэмэгдээгүй байна.
Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас 0.2 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос 0.3 хувиар өсчээ.
Х.Даваа
Зочин · 2014/05/15
Tsagaan hoolton boliidoo, mongold bichsen zuiliig maana unshdag negch site bdag bish, minga bicheed eniig harah bish, minga hileed sonsoh bish,