Х.Тэмүүжинг огцоруулах асуудлыг хэлэлцэнэ
2014/05/11
Пүрэв, баасан гарагт УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана. Хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн ажлын талаар мэдээлэл хийх бөгөөд Хууль зүйн сайд Х.Тэмжүүжинг огцоруулах талаар болон бусад асуудлуудыг хэлэлцэх ажээ. Ингээд УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
- “Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, А.Бакей, Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Сү.Батболд, Н.Батцэрэг нар 2014.3.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, агаарын бохирдлын талаар, анхны хэлэлцүүлэг/;
- Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Засгийн газраас 2014.4.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Соёлын өвийг хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;
- Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/, Газрын тосны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Газрын тосны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;
- “Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар нар 2013.5.02-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар нар 2013.8.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хувьцаа эзэмшигчдийн эрх, ашгийн тухай, анхны хэлэлцүүлэг/;
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, “Чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
- Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт нар 2014.01.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, Улсын Их Хурлын гишүүн өөр гишүүний өмнөөс санал өгөхийг хориглох тухай, хэлэлцэх эсэх/;
- Гаалийн албан татвараас чөлөөлөх, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
- Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
-
“Төрийн өмчийг 2014-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
-
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
-
Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн ажлын талаар”.