Гурван хүн гол гатлаж байгаад нэг нь живж, амиа алджээ
2021/07/01
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Цагаан-Эрэг гэдэг газар гурван хүн Улиастай голыг явганаар гаталж яваад, нэг хүн нь живжээ. Энэ тухай дуудлага Онцгой байдлын газарт өчигдөр буюу зургадугаар сарын 30-ны 13:36 цагт иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 31 км замыг туулан 14:30 цагт очжээ.
Аврагчдыг ослын газарт очиход Чингэлтэй дүүргийн харьяат иргэн 31 настай, эрэгтэй Ц согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол руу орж, живсэн байжээ. Алба хаагчид эрэн хайх ажиллагааг эхлүүлж, мөн өдрийн 15:10 цагт Улиастай голоос цогцсыг олж гаргаж, тус дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлж өгсөн байна.