Сүүлийн 24 цагт 1496 халдвар илэрч, 5 хүн нас баржээ
2021/07/12

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээллээ.
Сүүлийн 24 цагт 1,496 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал,
- Зөөвөрлөгдсөн 0
 - Улаанбаатар хотод 806
 - Орон нутагт 690 тохиолдол бүртгэгдлээ.
 
Сүүлийн 24 цагт 3,858 хүн эдгэрчээ.
Халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгааг тодруулбал,
- Хөнгөн - 7,523
 - Хүндэвтэр - 3,470
 - Хүнд - 1,004
 - Маш хүнд – 192 хүн байна.
 
Өнгөрсөн хоногт халдварын улмаас 5 хүн нас барсан бөгөөд нийт нас баралт 689 болов.






                                
                                
                                
                                
                                
					
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
					