Өршөөлийн хууль: 10-аас доош оноотой 481734 жолоочийн оноог сэргээжээ
2021/07/12
"Өршөөл үзүүлэх тухай" хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Цагдаагийн Ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс зөрчлийн оноо сэргээсэн талаар мэдээлжээ.
Жолоочийн зөрчлийн бүртгэлийн онооны сангийн 526939 жолоочийн мэдээллээс оноо хасагдаагүй буюу 10 оноотой 45205 жолоочийн мэдээллийг үлдээж, 10-аас доош оноотой 481734 жолоочийн мэдээллийг ялгасан байна.
Ингэхдээ 5763 жолоочийн 10, 7953 жолоочийн 9, 11988 жолоочийн 8, 18.233 жолоочийн 7, 26075 жолоочийн 6, 45.449 жолоочийн 5, 36113 жолоочийн 4, 55240 жолоочийн 3, 113635 жолоочийн 2, мөн 161285 жолоочийн нэг оноог тус тус сэргээжээ.
Эх сурвалж:www.polit.mn
Зорин · 2021/07/16
За тэгээд УБ-ын гудамжаар багтахгүй болох нь дээ