“Сэрүүн хасын нууц” ганцхан өдөр дахин тоглоно
2014/05/11
Монголын үзэгчид нэг үеэ бодвол сонгодог болон драмын бүтээлүүдийг нилээд шимтэн үздэг болжээ. Мөн драмын урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг “Гэгээн Муза” наадам энэ сарын 19-нд болохнээ. Тус наадамд үзэгчдээс нэлээд дээгүүр үнэлгээтэй байна.
“Сэрүүн хасын нууц” жүжиг 5 сарын 16-ны өдөр "Гэгээн Муза" наадмын шалгаруулалтанд зориулан ганцхан удаа тайзнаа дахин амилах нээ. "Х ТҮЦ" Продакшны ээлжит даацтай бүтээлүүдийн нэг тус жүжиг гарсан даруйдаа л үзэгчдийг байлдан дагуулаад зогсохгүй монголын тайзнаа 45 хоног үзэгчдээр дүүрэн тавигджээ.
Гарч байхад нь үзэж амжсангүй гээд халаглан суусан хүмүүс энэ сарын 16-ны өдөр Соёлын Төв Өргөөг зорин очих боломж нээгдлээ. Тус жүжгээс “Гэгээн Муза” наадамд нийт 7 төрөлд нэр дэвшиж буй бөгөөд үзэгч та ямаршуу бүтээлээс ямар ямар төрөлд хэрхэн өрсөлдөхийг жүжгээ үзээд мэргэн оюундаа тунгаана буй за.
Сэтгэгдэл устгуулах хүсэлт илгээх