Улсын Драмын Эрдмийн Театрын  хэрэгжүүлж буй долоон найруулагчийн долоон өөр жүжиг амжилттай хэрэгжсээр үзэгчиддээ дөрөв дахь жүжгээ өргөн барьлаа.

Тус төслийг санаачлагч УДЭТ-ын ерөнхий найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатарын “Өчигдөр” сэтгэхүйн драмын жүжиг нээлтээ хийсэн цагаасаа эхлэн хамгийн эрэлт ихтэй байж үзэгчдийн таашалд нийцсэн байна.

Энэхүү жүжгийн хаалтын тоглолт дээр Сараагийн дүрийг бүтээсэн залуу жүжигчин М.Тогтохжаргал Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цол хүртжээ.

                      

Д.Ана