Өнөөдөр манай улсын 4 тамирчин спортын хоёр төрөлд өрсөлдөнө
2021/07/29
Өнөөдөр /2021*07*29/ манай улсын 4 тамирчин спортын хоёр төрөлд өрсөлдөнө.
08:00 Буудлагын эмэгтэйчүүдийн 25 метрийн гар бууны чансаа тогтоох буудлага эхэлнэ. Тус төрөлд Ц.Анударь, О.Гүндэгмаа нар цэц сорино.
10:00 Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг жингийн эхний шатанд Л.Отгонбаатар зодоглоно. Тэрбээр эхний барилдааныг Эстонийн Григори Минаскинтай хийнэ.
Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -78 кг жингийн эхний шатанд О.Мөнхцэцэг зодоглоно. Тэрбээр Израилын Инбар Ланиртай хийх аж.