Өнөөдөр /07.30/ Токио хотын "Бүдокан" ордонд жүдо бөхийн эмэгтэй +78, эрэгтэй +100 кг-ийн жингийн барилдаан өрнөж байна.

Манай эрэгтэй хүнд жинд Ө.Дүүрэнбаяр эхний тойрогт Узбекистаны бөх Бекмурод Олтибоевтой учраа таарч, барилдаан эхлээд нэг минут өнгөрч байхад узбек бөх үүрч, цэвэр яллаа.

 

 

Олтибоев 25 настай. 2017 оны Ташкентийн Гранприд хүрэл медаль хүртсэн. 2018 онд Хөх хотын Гранприд мөн хүрэл медаль аваад Жакартын Азийн наадамд оролцож, хүрэл медаль авсан. Бакугийн ДАШТ-д хүрэл медалийн төлөө өрсөлдөөд Японы Хисаёши Харасавад ялагдаж байлаа. Ө.Дүүрэнбаяртай 2018 оны Гуанчжоу Мастерст 1/8 финалд таарч, ялж байсан бөх.