Гавьяат тамирчин М.Анхцэцэг дөрөвдүгээр байрт бичигдэж, олимпын тэмцээнээ өндөрлүүллээ
2021/08/02
"Токио 2020" зуны олимпын наадмын Хүндийг өргөлтийн 87 килограммын жинд бяр чадлаа сорьж буй Монгол Улсын гавьяат тамирчин М.Анхцэцэг дөрөвдүгээр байрт бичигдсэнээр тэмцээнээ өндөрлүүллээ.
Тэрбээр огцом өргөлтийн төрөлд 110 кг-ыг өргөсөн бол түлхэлттэй өргөлтөд 142 кг-ыг амжилттай өргөсөн. Харин дараагийн өргөлтдөө 145 кг-ыг захиалсан ч өргөлт амжилтгүй болсноор ийнхүү тэмцээнээ өндөрлүүлж байна.