Гавьяат тамирчин С.Батцэцэг маргааш хүрэл медалийн төлөө барилдана
2021/08/02
"Токио 2020" олимпын наадмын Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаанд Монгол Улсын гавьяат тамирчин С.Батцэцэг Нигерийн бөх Блэссинг Обородудутай оноолт таарч, 7:2 онооны харьцаагаар ялагдлаа.
Тэрбээр барилдааны эхний үед 7 оноо алдсан бол хоёрдугаар үед 2 оноо авсан ч цаг дууссанаар тэмцээнээ өндөрлүүлсэн юм.
Маргааш тэрбээр хүрэл медалийн төлөө барилдана.
oogii · 2021/08/03
ГУРВАН ОЛИМП ДАРААЛАН БАРИЛДАЖ БАЙГАА, ХОВОРХОН ТӨРСӨН БҮСГҮЙ ДЭЭ. ӨНӨӨДРИЙН БАРИЛДААНД АМЖИЛТ ХҮСЬЕ.
Зочин · 2021/08/02
жаахан пайнаг мангардуу удаан бна шүү овосгоо самбаа алгадаа тас няс хийсэн хөдөлгөөн мэх дандаа дутмаг бнё багш нь маш муу дадлагжуулж бга юмуудаа өөрөөч нээх хөдөлгөөн удаантай жаахан тиймхэн барилдлаа