Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүд хэрэг үүсгэжээ
2021/08/03
Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүд хэрэг үүсгэсэн байна.
Тодруулбал, хурандаа Б.Баатархүү иргэн Г.Ган-Очирын талаар албаны мэдээлэл өгөхдөө: "НӨАТ-ын баримтыг хуурамчаар үйлдэж улсад их хэмжээний хохирол учруулсан" гэж мэдэгдсэн. Гэвч иргэн Г.Ган-Очир түүний эсрэг АТГ болон цагдаад гомдол гаргасан бөгөөд албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, хүний нэр төрд халдаж худал мэдээлэл өгсөн гэх үндэслэлээр шалгаж эхэлжээ.
энэ тэгнээ · 2021/08/08
Энэ нэг амьтан тэгнээ. Ер нь цагдаа хүнийг эвддэг газар даа