3х3 сагсан бөмбөгийн U23 ДАШТ Улаанбаатар хотноо болно
2021/08/06
Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/ 23 хүртэлх насны 3х3 дэлхийн аварга шалгаруулах III тэмцээнийг Улаанбаатар хотноо 10 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд зохион байгуулах болсныг албан ёсоор зарлалаа.
Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Л.Мягмаржав: "FIBA 3x3 U23 Дэлхийн аваргыг Монгол улсдаа авчирч байгаадаа бид маш их баярлан, бахархаж байна"
ФИБА-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андреас Загилис:
"Шинэ улсуудад сагсан бөмбөгт гялалзах боломжийг 3х3 олгож буйн гайхамшигтай үлгэр жишээ Монгол улс болсоор байна" хэмээн тус тус онцоллоо.
Улаанбаатар хотноо 2017 онд Азийн аварга шалгаруулах тэмцээн,с 2019 онд 18 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулж байсан туршлагатай.
Дашрамд дурдахад "Токио-2020" наадамд 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн баг эрхээ аван оролцсон нь Монгол улс түүхэндээ анх удаа багийн спортын төрлөөр Олимпод мөрөө үлдээсэн онцлох үйл явдал юм.