"Хоёр хүүхэд хутгалж, хүн амины хэрэг үйлдсэн 11 настай Б-д ямар ч хариуцлага хүлээлгэх боломжгүй" гэв
2021/08/09
8 сарын 7-нд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 11 настай хүүхэд буюу Б хамаатныхаа хоёр хүүхэд болох 13 настай охин болон 7 настай хүүг удаа дараа хутгалсны улмаас 13 настай охин нь амиа алдаж, 7 настай хүү нь маш хүнд эмнэлэгт хүргэгдсэн аймшигтай хэрэг гарсан билээ.
Энэ хэрэгтэй холбоотойгоор Хүний Эрхийн Үндэсний комиссын гишүүн З.Энхболд байр сууриа цахим хуудсаараа илэрхийлжээ. Тодруулбал тэрээр: "11 настай хүүхэд хоёр хүүхдийг олон удаа хутгалж, амь насыг нь хохироосон, гэмтээсэн хэрэг гарчээ.
Энэ тохиолдолд Эрүүгийн хуулиар ямар ч хариуцлага хүлээлгэх боломжгүй. Монгол Улсын эрүүгийн хуулиар 14 насанд хүрсэн хүнд хариуцлага хүлээлгэхээр заасан.
Өөрөөр хэлбэл энэ харамсалтай үйл явдал эрүүгийн эрх зүйн судлагдахуун биш КРИМИНОЛОГИЙН шинжлэх ухааны судлагдахуун болж яагаад ийм үйлдэл хийх болсон шалтгаан нөхцөл, түүнд нөлөөлсөн хүчин зүйлсийг олон салбарын эрдэмтэн, судлаач мэргэжилтнүүд (хуульч, гэмт явдал судлаач, хамтарсан баг, социологич, сэтгэл судлал, гэр бүл судлаач, багш, эдийн засагч гэх мэт) өөр өөрийн өнцгөөс тайлбарлаж тогтоох шаардлагатай.
Ингэснээр энэ мэт ноцтой гэмт үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насыг хэд байхыг нийгэм, хувь хүний хөгжлийн онцлогт нийцүүлэн шинжлэх ухааны үндэстэй тогтооход тус дөхөмтэй байх болно" гэжээ.
Зочин · 2021/08/11
аргагүй хамгалалт хэтэрүүлсэн байх.
DR. PRADHAN · 2021/08/10
Төрийн алба · 2021/08/09
Төрийн ажлыг өөрийн хувийн цахим хаягаар бичиж хийх нь зөв үү,дээр бисэн зүйл нь хувь хүний эсхүл ХЭҮК н байрсуурь уу
Ганаа · 2021/08/09
Юу солиороод бнаа. Хүүхдүүд хүн алж болно гэсэн үгүү. Хүүхдээр турхирч бгаад хүн алуулбал яах болж бнаа. Тэр хүүхэд тэгээд ямарч ялгүй өнгөрөх болж бнауу таминь ээ
Зочин · 2021/08/09