Өнөө өглөө үүрээр буюу 2021*08*10-ны 04:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн долдугаар хороо, Далан давхар явах замд гор газын зүүн талд зам тээврийн ноцтой осол гарчээ.

Ослын улмаас 12 настай эрэгтэй хүүхэд нас барсан бөгөөд хамт явсан дөрвөн хүүхдийг яаралтай ГССҮТ-д хүргэсэн байна.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн хүүхдүүд машин хулгайлаад унаж явсан бөгөөд 12-16 настай хүүхдүүд байжээ. Түүнчлэн тэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэх мэдээлэл ирсэн байна.