Төрийн албаны “данхайсан” бүтэц эдийн засгийг хямралд оруулсан
2014/05/13
УИХ-ын гишүүн Су.Батболд, Н.Номтойбаяр нар төсвийн тодотголын төсөлд тусгасан төсвийн зардал хэмнэхэд төрийн албаны данхайсан бүтцийг багасгах шаардлагатай хэмээн үзэж Төрийн байгуулалтын байнгын хороонд шаардлага хүргүүлснээ дуулгаж мэдээлэл хийсэн юм.
Засгийн газар төрийн захиргааны бүтцийг данхайлгаж, төрийн албан хаагчдын тоог үлэмж нэмсэнд шүүмжлэлтэй хандаж, эдийн засгийн хямралын үндсэн шалтгааны нэг нь засаглалын хямралаас үүдэлтэй гэж МАН-ын бүлэг үзсэн байна. 2012-2013 онуудад гадаадын хөрөнгө оруулалт 70 орчим хувиар, зөвхөн 2013 онд өмнөх оныхтой харьцуулахад 55 хувиар буурсан хэдий ч төсвийн зарлага талын санхүүжилт 20 хувиар нэмэгдсэн байна.
Үүний гол шалтгаан нь төрийн албан хаагчдын тоог хязгааргүйгээр нэмсэн, хуулиас гадуур үлэмж хэмжээгээр нэмэгдүүлсэнтэй холбооттой гэдгийг Су.Батболд мэдэгдлээ. Тухайлбал, төр зөвхөн шатахуунд жилд 40 гаруй тэрбум төгрөг, бичиг хэргийн зардалд 8-9 тэрбум, тавилга авахад 6-7 тэрбум төгрөгийг нэг жилд зарцуулдаг болсон гэж онцлов.
УИХ-ын гишүүн Су.Батболд "2011 оны төсвийн гүйцэтгэлээр 148 мянга 781 төрийн албан хаагч ажиллаж байсан бол 2012 он 162 мянга 383, 2013 онд 176 мянга 773, 2014 онд 180 мянга 151 төрийн албан хаагчтай болсныг Сангийн яамнаас гаргажээ. Энэ нь 2012-2014 онд Засгийн газар 30 орчим мянган албан хаагчаар орон тоогоо нэмэгдүүлсэн байна. Энэ бүх тоо баримт бол Сангийн яамнаас гаргасан мэдээлэл дээр үндэслэсэн" гэсэн юм.
Төрийн албаны бүтэц данхайсан шалтгаан нь яамдын тоог нэмэгдүүлсэнтэй холбоотой. Тодруулбал, өмнө нь 11 яаманд 978 төрийн алба хаагч ажиллаж байсан бол одоо 16 яаманд 1558 төрийн албан хаагч ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн яамдын албан хаагчдын тоо 80 хувиар нэмэгдсэн, тэр дундаа төрийн захиргааны байгууллагын тоог 2013 онд 767-оор нэмэгдүүлжээ. Жишээлбэл, Байгаль, орчин ногоон хөгжлийн яам өмнө нь 78 албан хаагчтай байсан бол 133, Эрүүл мэндийн яам 2012 онд 66 байсан бол 132, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам өмнө нь 72 албан хаагчтай байсан бол одоо хоёр яам болж хуваагдсан бөгөөд Боловсрол, шинжлэх ухааны яам 88, Соёл, спорт, аялал жуулчлаын яам 72 хүнтэй болсон байна.
Төрийн захиргааны байгууллагын нэмэгдсэн орон тоо дотор газар, хэлтсийн дарга олширсныг Су.Батболд гишүүн хэлсэн. Тодруулбал, 2008-2012 онд Засгийн газрын яамдууд нийт 102 газар, хэлтэстэй байсан бол одоо 183 буюу 81 нэгжээр нэмэгдсэн байна.Үүнээс гадна 2012-2013 онд төрийн албан хаагчдын хөдөлмөөг хамгийн ихээр хийгдсэн бөгөөд 2012 онд 9,3, 2013 онд 11,3 буюу давхардсан тоогоор 30-32 мянган төрийн албан хаагч хөдөлгөөнд орсон. Төрийн албанаас сүүлийн хоёр жилийн хугацаанд 22 мянган хүн өөрийн хүсэлтээр, өөр ажилд томилогдсон бол Шинэчлэлийн Засгийн газар 30-40 мянган хүнийг шинээр ажилд авсан гэсэн тооцоо байгаа аж. Тухайлбал, 2013 онд нийслэлд 23, аймгуудад 112 улс төрийн албан хаагч /орлогч, зөвлөх/, нийслэлийн төрийн захиргааны байгууллагуудад 702, аймгуудын төрийн захиргааны байгууллагуудад 750 орон тоогоор нэмэгдүүлсэн судалгаа бий гэв.
Мөн тэрбээр төрийн бүтэц данхайснаас гадна төрийн жинхэнэ албанд шалтгалт өгч тэнцсэн, нөөцөд бүртгэгдсэн хүнээс авах ёстой. Гэтэл 2012 оны долдугаар сараас 2013 оны арванхоёрдугаар сарын байдлаар зөвхөн төрийн удирдах албан тушаалд 996 хүнийг томилсноос 493 албан хаагч түр нэрээр томилсон. Өнөөдрийн байдлаар 253 түр хэвээрээ ажиллаж байна. Энэ нь Үндсэн хууль, төрийн албаны хууль зөрчсөн үйлдэл болж байна гэлээ.
Төрийн албаны бүтэц, орон тоо нэмэгдсэнээр зардал ч мөн нэмэгдснийг дуулгалаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "Төрийн албан хаагчийн нэг жилийн цалинг дунджаар зургаан сая төгрөгөөр тооцож болно. Үүнийг 30 мянган төрийн албан хаагчаар үржүүлбэл нийт жилд 180 тэрбум төгрөг болохоор байна. Гэтэл энэ мөнгөөр 150 ерөнхий болосвролын сургууль, 225 цэцэрлэг, 300 км автозам барих боломжтой. Тиймээс л МАН-ын зүгээс төрийн данхайсан бүтэцдээ өөрчлөлт оруулж, төсвийн зардлаа бодитойгоор хэмнэж Төсвийн тодотголд суулгахыг шаардаж байгаа юм" гэж өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.
МАН-ын бүлгээс дээрхи асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шаардлагаа өнөөдөр хүргүүлсэн бөгөөд 2014 оны Төсвийн тодотголдоо төсвийн зардлаа бодитоор хэмнэх боломжтойг сануулжээ.
Засгийн газрын яамдыг 2012 оны сонгуулиас өмнө ба хойно гэж харьцуулж авч үзэхэд:
Яамны нэр |
ТАХ-ын тоо /2012.01.01/ |
Яамны нэр |
Батлагдсан орон тоо |
ТАХ-ын тоо /2013.01.01/ |
ТАХ-ын тоо /2014.01.01/ |
||
1 |
Гадаад харилцааны яам |
132 |
1 |
Гадаад харилцааны яам |
139 |
137 |
115 |
2 |
Сангийн яам |
132 |
2 |
Сангийн яам |
147 |
145 |
131 |
3 |
Хууль зүй, дотоод хэргийн яам |
68 |
3 |
Хууль зүйн яам |
116 |
113 |
87 |
4 |
Батлан хамгаалахын яам |
50 |
4 |
Батлан хамгаалахын яам |
58 |
56 |
50 |
5 |
Байгаль орчин, аялал жуулчлалын яам |
78 |
5 |
Байгаль орчин, ногоон хөгжлийн яам |
110 |
116 |
133 |
6 |
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам |
81 |
6 |
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам |
106 |
119 |
101 |
7 |
Эрүүл мэндийн яам |
66 |
7 |
Эрүүл мэндийн яам |
106 |
102 |
132 |
8 |
Боловсрол, соёл шинжлэх ухааны яам, |
72 |
8 |
Боловсрол, шинжлэх ухааны яам |
74 |
95 |
88 |
|
9 |
Соёл, спорт, аялал жуулчлалын яам |
80 |
78 |
72 |
||
9 |
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам |
65 |
10 |
Зам, тээврийн яам |
162 |
160 |
142 |
11 |
Барилга, хот байгуулалтын яам |
70 |
68 |
77 |
|||
|
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам |
|
12 |
Хөдөлмөрийн яам |
127 |
125 |
94 |
10 |
57 |
13 |
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам |
78 |
76 |
76 |
|
11 |
Эрдэс баялаг, эрчим хүчний яам |
70 |
14 |
Уул уурхайн яам |
64 |
61 |
68 |
|
15 |
Эрчим хүчний яам |
100 |
98 |
85 |
||
16 |
Эдийн засгийн хөгжлийн яам |
131 |
158 |
107 |
|||
Албан хаагчдын тоо |
978 |
Албан хаагчдын тоо |
1668 |
1707 |
1558 |
Зочин · 2014/12/13
ardi nam ued iiml bsan odoo uhaantai um yarj oorsni hiisen ui laiga busagad bitgi naagaad bi
Зочин · 2014/12/13
Зочин · 2014/12/13
Зочин · 2014/12/13
Зочин · 2014/12/13
Зочин · 2014/12/13
Зочин · 2014/12/13
Зочин · 2014/12/13
Зочин · 2014/12/13
Зочин · 2014/12/13
Зочин · 2014/12/13
zov helj bn ldaa oron toog nebsen bn gj ****rdlagagui ajluud ih bn jishee ni sum bolgond Mal urjliin tasag ged bn 3 hunii oron tootoi hiih ajil bhgui belcheerii mergejilten gj hun bn ter ni belcheeree medehgui ajliig ni gazriin daamal ni hiichine gazraas hiisen ajliin nh ni medeeg avaad deesh ogool ajil boloo, maliin emch gej bn ter ni mal emchleh erhgui zugeer l sumiin huviin mal emnelegiig hynadag gene tegeel boloo, neg ni yu ch gelee urjliin mergejilten gesen yugaa urjuulhiin tertee tergui maliin ezen ternees deer haanaas **** uhna olood tavichihaa medne tegeel ter aimaguudiin orlogch heltesiin darga nar geel bn aa bn tgeel ter mergejiliin hynaltiinhan gj hiih ajilgui argaa barsan humuus neeh ondor tsalin avna. getel ter door ajil hj bgaa TZ-2-s TZ-3 bodit ajil hiideg humuus ni 380-ad myngan togrognii tsalin gar deree avna haanaa ch ugui , emch bagsh nariig l tsalin baga gl nemeed bdag Toriin albanii dood ***tnii alban haa****d nemdeggui
зүрх судас · 2014/07/30
Монгол улсад 9 дэх жилдээ зарагдаж буй Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлж, цус шингэлэн холестрин бууруулах үйлчилгээ бүхий Ли Эр Кан бүтээгдэхүүний танилцуулга өдөр бүр явагдаж буй тул та бүхнийг урьж байна. Атеросклероз - Тархи мэдрэл, зүрх судас, даралт, хуян болон судасны хатуурал, нарийсал - бөглөрлөөс үүдэлтэй бүх төрлийн эмгэгүүдийг ганцхан бүтээгдэхүүнээр эрүүлжих боломжийг та бүхэнд олгож байна. Бүтээгдэхүүний 1 курс=330$. АУ докторын лекцэнд суух болон хувьчлан зөвлөгөө авах боломжтой. Хаяг: Чингэлтэй дүүргийн аркийн баруун урд “Тэрх цагаан нуур” ХХК байр 2 давхарт. Утас 96665038
Зочин · 2014/06/06
********************* хээл хахуульд автсан төрийн данхар бүтцээ нэн даруй чадваржуулж цомхотгох хэрэгтэй Аль ч байгуулагад ороход хийсэн бүтээсэн юмгүй ширээний ард түшмэл царайлаад сууж байгаа мануухайнууд зөндөө тааралддаг Тэр ч байтугай томоохон эмнэлгээр ороход коридороор н****** ц****** сүлжилдсэн ажлын байрандаа сууж тогтож чадахаа больсон цагаан халатнууд зөндөө Ажлын байрны зураглалыг ачаалалыг яаралтай судлан гаргаж орон тоо цалингийн асуудлийг шийдэх хэрэгтэй Дулаан конторт бие амар зүгээр шахуу суугаад татвар төлөгчдийн мөнгийг залгигчид дэндүү олширсон байна Гэтэл ард түмэнд хүрсэн төрийн үйлчилгээ дутагдаж байна иргэдэд шахалт учруулж дахин дахин чирэгдүүлсэнээ ажил хийсэн гэж үздэгээ болимоор байна Чуулгандаа сууж чаддаггүй 76 гишүүний тоог цөөлж элдэв хангамжийг багасгах хэрэгтэй Сонин хэвлэлийн мөгө утас унаа гээд өчнөөн хий зардлыг танах хэрэгтэй Бодит байдал дээр юмны үнэ тэнгэрт хадаж жирийн иргэдийн амьдрал өдрөөс өдөрт уруудан доройтож байхад юуны чинь төрсөн өдөр мөнгөн аяга бэлэг сэлт вэ Ард түмнийхээ амьдралыг дээшлүүлчихээд ядаж амлалтынхаа талыг нь ч болов биелүүлээд тансаглах хэрэгтэй Талхны үнэ ямар байдгийг ч мэдэхгүй хөөрхий түшмэд минь ядаж нэг удаа ч болов хотын захын хороололоор явж эсгий овоохойд хонож үзээч Ганц хурал хийхэд ус ундаанаас өгсүүлээд хичнээн их зардал гаргадаг юм Хүүхдийн цэцэрлэгийн хоол чанарын ********длага хангахгүй байхад тэр зардлаа түүнд зарвал яасан юм Цэцэрлэг хүрэлцээгүйгээс болоод эцэг эхүүд ажил хийж чадахгүй зарим нь ядахдаа хүүхдээ цоожилж явсанаас эндэж нас барсан тохиолдол өчнөөн гарч байгааг хэвлэл мэдээллээс сонсохгүй байна уу Төрийн данхар бүтцэнд олон тэр бумыг зардагаа нэн даруй зогсоож хойч ирээдүйдээ тэр мөнгөө зарвал яасан юм бэ
Зочин · 2014/05/22
АН-ынхан ах дүү нараа төрийн албанд томилж 30 000 хүнийг шүү,тэдэнд жилдээ 180 000 000 000 төгрөгийг зүгээр суусны төлөө өгч байгаа юм гэсэн биз дээ.
Зочин · 2014/05/15
Сонирхолтой зураг.
Зочин · 2014/05/14
Ulsaa hugjuulei gevel bankuud zeeliin huugee buuruul
Зочин · 2014/05/14
Ulsaa hugjuulei gevel bankuud zeeliin huugee buuruul
Зочин · 2014/05/14
MAN namiin ued buur ch iluu bsan daa muu ***nuud