"Нээлттэй Улаанбаатар" хэвлэлийн хуралд хотын дарга Д.Сумъяабазар болон нийслэлийн удирдлагын баг оролцож, цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.

ШУУД ҮЗЭХ:

Хотын дарга "Нийслэлийн авто машины тоо жилд 80 мянга орчмоор нэмэгдэж байгаа бөгөөд нийт авто замын 78 хувь түгжрэлтэй байдаг гэх тооцоолол бий. Үүнтэй уялдуулаад түгжрэлийг бууруулахад зориулан улсын төсвөөс 420 тэрбум төгрөг зарцуулах тогтоол гарсан. ТЭЗҮ, бичиг цаас нь ном журмын дагуу, хуулийн хүрээнд бүрдсэн хэрэгжих ажлуудыг Сангийн яамнаас санхүүжүүлээд явна. Нийслэл хотын 2022 оны төсвийг сая Сангийн яаманд хүргүүлсэн. Есдүгээр сарын 15-н хүртэл нарийн жижиг хэсгүүд дээр ажиллана. 

Түгжрэл үндсэндээ их тойруу дотор байгаа учраас төрийн байгууллагууд, худалдааны байгууллага, хувийн хэвшлээ энэ бүсээс гаргах асуудлаар уулзалтын ширээний ард сууна. 

Үүний дараа дэд төвүүдээ барьж байгуулна. 

Дараагийн ээлжинд дагуул хотуудыг байгуулах нь түгжрэлийг бууруулахад хамгийн том нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа.

Жил тутам 80 мянга ормоор авто машины тоо нэмэгдсээр байвал 2025 он гэхэд 24.3 их наяд төгрөгийн алдагдлыг шууд болон шууд бусаар хүлээнэ. Түгжрэлийг бууруулах чиглэлээр таван цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа.

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 400-500 автобусыг шинэчлэх шаардлагатай.

Хотын үл хөдлөх хөрөнгийн, замын хураамж буюу татварын асуудлыг ярих болоогүй байна. КОВИД-19 халдварын хүн нөхцөлд иргэд, ААН-үүд орлогүй байгаа одоогийн нөхцөлд татварын асуудал ярьж болохгүй гэсэн байр суурьтай байгаа" хэмээн ярилаа.