Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, цагдаагийн биед нь гар хүрсэн эмэгтэйд арга хэмжээ авна
2021/08/27
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, цагдаагийн шаардлага биелүүлэхгүй, биед нь гар хүрч, зүй бусаар доромжилсон бичлэг цахим орчинд цацагдсан.
Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад “Энэ сарын 24-ны шөнө Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон эмэгтэй цагдаагийн шаардлага биелүүлээгүй. Түүнийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэмээн тээврийн хэрэгслийг журамлаж, нэг жил жолоо барих эрхийг нь хасаж, 400 мянган төгрөгөөр торгох хуулийн арга хэмжээ авна. Мөн цагдаагийн шаардлага биелүүлээгүй гэх үндэслэлээр цагдаагийн байгууллага хуулийн арга хэмжээ авна” гэлээ.
Шинэ эрин · 2021/08/27
Новшийн жингэрийг хатуу шийтгэх хэрэгтэй