Увс аймагт оршин суух найман настай эмэгтэй хүүхэд гэрийнхээ унинаас өөрийгөө боомилж, нас барсан гэх хэрэг өнгөрөгч даваа гараг буюу энэ сарын 23-нд гарчээ.

Охин амиа алдахаасаа өмнө гэрийнхэнтэйгээ үхрийн зэл рүү тугал уяхаар хамт явж байсан гэх бөгөөд гэртээ орчихоод ирье гэж хэлээд хоолойгоо боомилсон байжээ.

Урьдчилсан шалгалтаар хүүхдийг сониуч зандаа хөтлөгдөн олсоор тоглож байхдаа ийн болгоомжгүй байдлаар амиа алдсан байж болзошгүй хэмээж байна.

Хэргийн тухай цагдаагийн байгууллагаас тодруулахад: “Цагдаагийн алба хаагчид охиныг ямар шалтгаанаар ийнхүү амиа хорлосон болохыг тогтоохоор ажиллаж байгаа” гэв.