Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг үүрэгт ажлаа сайн хийж чадахгүй байна гэж УИХ-ын гишүүн О.Бaасанхүү үзэж тогтоолын төсөл боловсруулсан байдаг.  

Энэхүү тогтоолын төслийг  байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулган дээр хаалттай хэлэлцэж байсан. Улмаар  хугацаа хожих зорилгоор  АН завсарлага авсан. Харин МАН  нэмэлт мэдээлэл хэрэгтэй гэсэн үндэслэлээр завсарлага авсан.  

Ингээд өнөөдөр асуудлыг  хэлэлцэх гэхэд  О.Баасанхүү тоо баримтыг нягталж харах хэрэгтэй байна гэсэн үндэслэлээр  тогтоолын төслийг эргүүлэн татлаа. Ингэснээр  Х.Тэмүүжинг огцоруулах асуудлыг  хэлэлцэхээргүй боллоо.  

Үүнд МАН-ын зүгээс  төрийн ажилд  тоглоом мэт хандлаа хэмээн шүүмжлэлтэй хандаж байна.  Тодруулбал,   УИХ-ын гишүүн С.Бямбацогт болон Ц.Нямдорж нар санал бодлоо илэрхийлэн Монголын төрөөр тоглож байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байв. Түүнчлэн огцоруулах тогтоолын төслөө эргүүлэн татсан О.Баасанхүү гишүүнд ихэд бухимдсан Ц.Нямдорж гишүүн "Оймсонд хавчуулагдан УИХ-д үсрэн орж ирсэн нөхөр" хэмээн хатуухан шүүмжлээд авлаа.

А.Баярмаа