Валютын өсөлт “Хаврын улирал болон нүүрсний мөнгө” орж ирээгүйгээс болжээ
2014/05/14
Сүүлийн өдрүүдэд ам,долларын ханш өсч эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Монголбанкнаас ам.долларын ханшийг 1813 төгрөгтэй тэнцэхээр зарлажээ.
Валютын ханш өсгөхгүй байх талаар арга хэмжээ авна гэсэн боловч аль хэдийнээ долларын ханш өдөр өдрөөр өссөөр байна. Шинэчилэсэн Засгийн газрын тэргүүн нэгэнтээ "Ам.долларын ханшийг зохиомлоор өсгөсөн хэргийн эздийг олчихсон. Тэдний нэрийг удахгүй зарлана, хүлээж бай" гэж ам алдсан. Мөн долларыг 1384 төгрөгт барина хэмээн амлалт өгсөн удаатай. Энэхүү амлалтын биелэлт хэрхэн хэрэгжиж байгааг өнөөдрийн долларын ханшаас харж болно. Түүнчлэн долларыг зохиомлоор өсгөөд байгаа гэх харыг ч энэ Засгийн тэргүүн нь өөрөө анх нийгэмд сэдэл өгсөн. Хэн ч хэн дуртай нь гадаад валютын ханшийг өсгөж барина гэж байхгүй л байлтай гэж бодож байсан иргэдийн харыг Н.Алтанхуягийн дээрх яриа бататгаад авсан. Урьд нь хэнбугай нь ч ингэж зохиомлоор өсгөнө гэж бодоогүй л явсан.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал ам.долларын өсөлтийн талаар "Сүүлийн хоёр долоо хоногийн дотор ханшийн өсөлт 1800-д дөхсөн байсан. Ер нь хавар ам.долларын эрэлт их байдаг. Хаврын бүтээн байгуулалттай зэрэгцэн нийт валюын 60 хувь нь эргэлтэд ордог. Үүнтэй холбоотойгоор ханш өсдөг. Хаврын улирал дуусмагц, оны хоёрдугаар хагаст валютын орох урсгал нь нэмэгддэг юм. 4-6 сарын хооронд ноолуурын мөнгө орж ирдэг циклтэй. Энэ жилийн хувьд нүүрсний орлого сул байгаа. Ннүүрсний хэмжээ нэмэгдсэн ч үнэ хямд хэвээр. Мөн нүүрсээ гаргасан ч мөнгө нь орж ирдэггүй шинэ хүндрэл бий болчихоод байна. Сүүлийн үед бага багаар орж ирээд зөрүү нь 100-гаад сая ам.доллар хавьцаа байна. Цаашдаа дутуу мөнгөнүүд ойрын хугацаанд ороод ирчих болов уу гэсэн хүлээлттэй сууна. Нөгөө талаар алтан дээр санхүүжилтийн асуудлаа шийдээд эхэлсэн байгаа. Тэгэхээр валютын орлого нэмэгдэнэ, дээр хэлсэнчлэн ноолуурын мөнгө орж ирнэ.
Ханшийн нэгдүгээр улирлын төгсгөлд ам.доллар 1770-1780 төгрөгийн ханштай байсан. Түүнээс хойш 1-2 хувийн хөдөлгөөнтэй байна. Үүнийг бид улирлын чанартай гэж харж байгаа. Учир нь худалдааны суурь баланс ерөнхийдөө тэнцвэржчихсэн. Өнгөрсөн жилийн өдийд хасах 300-400 сая ам.долларын худалдааны баланстай байсан бол одоо ерөнхийдөө буурчихсан байна. Тэгэхээр бидний харж байгаагаар ханшийн хөдөлгөөн нэмэгдэхгүй. Хаврын эрэлттэй холбоотойгоор түр зуурын өсөлт гэж ойлгож болно. Гэхдээ Монголбанк өөрсдийнхөө валютын нөөцөөс тодорхой хэмжээгээр нийлүүлж ирснээ үргэлжлүүлнэ. Валютын эрэлтийг дан нөөцөөр хангана гэж байхгүй учраас валютын орох урсгал руугаа хандсан, хэрхэн оруулж ирэх, экспортоо яаж нэмэх, нүүрснийхээ төлбөрийг хэрхэн авах, гадаадын хөрөнгө оруулалт татах зэрэг олон хүндрэлийг давахын тулд УИХ дээр яригдаж байгаа тогтоолын төсөл маш чухал үүрэгтэй. Эцэслэн батлагдсаны дараа УИХ-ын гишүүдээс тодорхой мэдээлэл иргэдэд хүрэх байх" гэлээ.
Түүний хэлж буйгаар бол ам.долларын өсөлтөнд хаврын улирал буруутай болж таарлаа. Гэхдээ манайх шиг гадны валютаас болж эдийн засгийн асуудал нь шийдэгдэж явдаг орон хаана ч байхгүй. Нэг ам.доллар, юанын үнэ өслөө ард иргэд модоо барина, Монгол улсын эдийн засаг хямралд орно. Тэгээд эдийн засгаа сэргээнэ хэмээн гаднаас зээл, тусламж хүснэ. Энэхүү цикл хэзээ, хаана зогсох юм бол доо.
Х.Даваа
Sac Vanessa Bruno · 2014/09/14
Валютын өсөлт “Хаврын улирал болон нүүрсний мөнгө” орж ирээгүйгээс болжээSac Vanessa Bruno http://cabas-vanessa-bruno.ponlachai.net/
cheap oakleys · 2014/08/18
Валютын өсөлт “Хаврын улирал болон нүүрсний мөнгө” орж ирээгүйгээс болжээcheap oakleys http://cheapoakleys.montcom-ny.us/
cheap ray bans · 2014/08/18
Валютын өсөлт “Хаврын улирал болон нүүрсний мөнгө” орж ирээгүйгээс болжээcheap ray bans http://cheaprbsungl*****.artgreco.eu/
cheap ray ban sungl***** · 2014/08/03
Валютын өсөлт “Хаврын улирал болон нүүрсний мөнгө” орж ирээгүйгээс болжээcheap ray ban sungl***** http://fakeraybansungl*****.centrales.us/
vanessabruno.genovefaine.fr · 2014/07/24
Валютын өсөлт “Хаврын улирал болон нүүрсний мөнгө” орж ирээгүйгээс болжээvanessabruno.genovefaine.fr http://vanessabruno.genovefaine.fr/
Fake ray bans · 2014/07/04
Валютын өсөлт “Хаврын улирал болон нүүрсний мөнгө” орж ирээгүйгээс болжээFake ray bans http://rayban.premierpuppies.co.uk/
FAKe Oakelys · 2014/06/30
Hi I am from Australia, this time I am viewing this cooking related video at this website, I am really delighted and learning more from it. Thanks for ***ring.FAKe Oakelys http://cheapoakleys.charitel.us/
Зочин · 2014/06/18
Zaamariin alt boroo gould alt paushokiin alt xaa bna altan valut ulsiin sand bna yu .xenii balag ve
fakerbgl*****.hotpepperjelly.co.uk · 2014/05/29
Truly programming is nothing except it a logic, if you obtain grip on it after that you are the professional else nil.fakerbgl*****.hotpepperjelly.co.uk http://fakerbgl*****.hotpepperjelly.co.uk/
Cheap Oakley M Frame Sungl***** · 2014/05/27
Ahaa, its good dialogue about this post at this place at this blog, I have read all that, so at this time me also commenting here.Cheap Oakley M Frame Sungl***** http://cheapoakley-m-frame.stmcpas.us/
Зочин · 2014/05/15
Маш сонирхолтой байгаа юм.
Зочин · 2014/05/15
Mongol ulsiin buh ashgiig bankuud avch baina. Bankuud zeeliin huugee buuruul