Өнөөдрийн УИХ-ын чуулган 68.4 хувийн ирцтэйгээр эхэллээ.  Хуралдаанд УИХ-ын 52 гишүүн оролцож байгаа бөгөөд  УИХ-ын чуулганы эхэнд  зарим албан бичгийг танилцуулав.  Тодруулбал  УИХ-ын гишүүн  О.Баасанхүү  Хууль зүйн сайдыг огцоруулах тогтоолын төслөө эргүүлэн татсан бол  УИХ-ын гишүүн Д.Батцогтыг “Шударга ёс” эвслийн бүлгээс  гарах хүсэлтийг албан ёсны болгосонг танилцуулав.

Үүний дараа хэлэлцэх асуудлуудыг баталсан.

Яг одоо Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 

Бид УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж байгаа асуудлуудыг  эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа