Голомт банк таны санхүүгийн дархлааг дэмжих “Витамин ₮” урамшуулалт аяныг зарлаад байгаа билээ. Энэхүү аяны хүрээнд нийт 102 азтаныг тодруулж, супер шагналаар харилцагчдаа урамшуулахаар бэлдээд байна. “Витамин ₮” аян 2021.09.01-2021.12.31-нийг дуустал үргэлжлэх тул та энэ хугацаанд амжиж хуримтлал үүсгэн, сугалаанд оролцох боломжтой.

 

Та болон таны гэр бүлийг хуримтлалтай болгож, санхүүгийн дархлааг тань дэмжих “Витамин ₮” урамшуулалт аянд хэрхэн оролцох вэ?

 

1-р алхам: Голомт банкны салбараар үйлчлүүлэх эсвэл Интернэт банк, Смарт банк ашиглан төгрөгийн, хугацаатай хадгаламж шинээр нээх, орлого хийх, хугацаагаа сунгаснаар урамшуулалт аянд оролцоно.

2-р алхам: Хадгаламж нээлгэсэн мөнгөн дүн болон орлогын хэмжээнээс хамааран сугалааны эрх үүсэх ба таны сугалааны мэдээлэл хадгаламждаа орлого хийснээс хойш 2 өдрийн дараа SocialPay аппликэйшнд бүртгэгдэнэ. Та сугалааны эрхээ SocialPay аппликэйшний “Голомт-Лояалти” цэсээс шалгаарай.

 

Сугалааны эрх үүсэх нөхцөл:

 

• Шинээр хадгаламж нээлгэсэн мөнгөн дүнгийн 100,000₮ тутамд 1 сугалаа

• Хугацаатай хадгаламждаа хийсэн 100,000₮-ийн орлого тутамд 1 сугалаа

• Хугацаатай хадгаламжийн хугацааг сунгасан мөнгөн дүнгийн 100,000₮ тутамд 1 сугалаа олгоно.

3-р алхам: Долоо хоног бүрийн Баасан гарагт Голомт банкны албан ёсны https://www.facebook.com/Golomtbank хуудас болон https://ikon.mn/ хуудсуудад азтан шалгаруулах арга хэмжээг шууд дамжуулан хүргэнэ.

Харилцагч та https://www.golomtbank.com/ хуудас эсвэл лавлах төвийн 1800-1646 дугаараас төгрөгийн, хугацаатай хадгаламж болон “Витамин ₮” аяны талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

 

 

#СанхүүгийнДархлаагааДэмжье #Витамин₮