Хутга тулган 40 мянган төгрөг, гар утсыг нь дээрэмджээ
2021/09/07
Дээрэмдэх төрлийн хэргүүд ойрын өдрүүдэд өсөх хандлагатай байна. Тухайлбал, өчигдөр БГД-ийн 22-р хороонд өглөөний 10.00 цагийн орчимд 38 настай Б-г 20 настай Т бусадтай бүлэгдэн дээрэмдсэн, ХУД-т 48 настай Э-ийн гар утсыг 27 настай У дээрэмдсэн, БГД-ийн 18-р хороонд 23 настай О-д хутга тулган үл таних этгээдүүд айлган сүрдүүлж, 40 мянган төгрөг, банкны картуудыг нь дээрэмдэж, зугтсан хэргүүд гарчээ.
Хэрэг үйлдсэн этгээдүүдийг цагдаагийн алба хаагчид олж тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Цаг · 2021/09/08
Тэнэг дуракууд вэ