“Digital Nation-2021” үзэсгэлэнд Голомт банк ивээн тэтгэгчээр оролцоно
2021/09/15
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ICT EXPO” үзэсгэлэнг энэ онд “Digital Nation-2021” нэрээр 9 дүгээр сарын 17-19-нд Үндэсний соёл, амралтын хүрээлэнд зохион байгуулах гэж байна.
Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүссэний 100 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд уг арга хэмжээнд хувийн хэвшлийн 100 гаруй компани оролцож байгаагийн нэг нь “Global Finance” сэтгүүлээс 2021 оны Шилдэг Дижитал банкаар шалгарсан Голомт банк юм. Арилжааны банкнуудаас Голомт банк энэхүү дижитал арга хэмжээг дэмжин, тогтмол оролцдог билээ.
Хиймэл оюун ухаанд суурилсан дижитал шилжилтийн эхлэлийг тавьж, банкны салбарт технологийн шинэчлэл хийж буй Голомт банк энэ үеэр харилцагчдын цагийг хэмнэж, хэрэгцээг хялбарчилсан SocialPay үйлчилгээндээ ямар шинэ боломжууд нэмснээ танилцуулах болно. Энэ өдрүүдэд Голомт банкны хэсгээр зочилсноор та бүхэн сонгогдсон картуудыг 50-100 хувь хөнгөлөлттэй үнээр захиалж, банкны ажилтнуудаас зөвлөгөө авахаас гадна цахим орчин дахь санхүүгийн аюулгүй байдлаа хэрхэн хангах, хянах талаар “Та цахим орчинд аюулгүй байж чаддаг уу?” сургалтад хамрагдах боломжтойг дуулгая.