М.Тулгат: Ерөнхий сайдын нөөцгүй Засгийн газар огцрох хэрэгтэй
2021/10/01
Ардчилсан намаас Сүхбаатарын талбайд "Одоо боллоо" жагсаалыг зохион байгуулав. Тус намын дарга М.Тулгат "Засгийн газарт өнгөрсөн долоо хоногт таван шаардлага хүргүүлсэн.
Нэгдүгээрт, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд өнөө маргаашийг аргацаасан, гал унтраасан байдалтай байна. Сүүлийн үед бараа материалын хомсдол, тэр дундаа шатахууны хомдсол үүслээ. Гэтэл чөлөөт үнэ, эдийн засагт халдсан, мөнгө тараасан явуургүй эдийн засгийн бодлого баримталж ирсэн. Үүнд шүүмжлэлтэй хандаж стратегийн голлох бараа бүтээгдэхүүний үнийг чөлөөлөх, олон эх үүсвэртэй болгох шаардлага хүргүүлсэн.
Хоёрдугаарт, хил дээр экспортын бараа гацаад байна. Энэ Засгийн газар урд, хойд хөрштэй эдийн засгийн гадаад харилцаа болон дипломат харилцаа тогтоох чадамжгүй байна. Тиймээс хариуцлага тооцох хэрэгтэй.
Гуравдугаарт, өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор ЭМЯ, ГЕГ зэрэг төрийн байгууллагын албан тушаалтнуудад хариуцлага тооцох хэрэгтэй.
Дөрөвдүгээрт, Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засгат үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиар халхавчилж Засгийн газар төсвийн мөнгийг УИХ-ын хяналтгүйгээр үрж байна. Тиймээс энэ хуулийг цуцлахыг шаардаж байна.
Тавдугаарт, МАН-д Л.Оюун-Эрдэнээс өөр Ерөнхий сайд хийх хүний нөөц байхгүй бол Засгийн газраа огцруулж, татан буугдах хэрэгтэй " гэлээ.
Жагсаалын үеэр Хан-Уул дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч Б.Жагар өөрийн үзэл бодлоо илэрхийлэв. Тэрбээр "Нөхөн сонгуульд нэр дэвшиж байгаа Э.Бат-Үүлийн төлөө ийм төлбөртэй жагсаал зохион байгуулж болохгүй. Э.Бат-Үүлийг С.Зориг агсны хэрэгт холбогдуулан шалгах хэрэгтэй. Өнөөдрийн жагсаал төлбөргүй нь үнэн бол маргааш С.Зориг агсны амь насаа алдсан өдрөөр Сүхбаатарын талбай дээр болох жагсаалд ирээрэй" гэв.
Цагдаагийн байгууллагаас жагсаал зохион байгуулах зөвшөөрөл олгоогүй ч Сүхбаатарын талбайд олон хүн цугларч, хүний бөөгнөрөл үүсээд байна.
Lol · 2021/10/01
Хуцалгүй зайл гөлөгөө
zochin · 2021/10/01
AN-iin bas neg balai zaluu garaad irevee khoorhii. AN eruul hun baina uu. BITON Gambaa, Purevdorj, Ene zaluu Erdene gekh metiin umnuud l baih um daa, 24 ond AN yaj ylhav dee . iim erguu malnuud baigaa um chini . Oor Nam l gargaj irhees dee
Зочин · 2021/10/01
Даваа · 2021/10/01
Иргэн бүр үзэл бодлоо чөлөөтэ илэрхиилэх эрхииг 2 жил хорьсон алуурчид огцор үхэлиин тоо 6000 давлаа