Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг андуурав
2021/10/04
Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өнөөдөр албан ёсоор эхэлсэн. Энэ үеэр тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг андуурчээ.
Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сэтгүүлчдэд “Би НҮБ-ын хуралд оролцож үг хэлсэн. Дараа нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннантай уулзсан. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн удирдагчтай уулзсан” хэмээн ярьсан байна.
Гэвч түүний уулзсан хэмээсэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, Нобелийн Энх тайвны шагналт Кофи Аннан нь 2018 оны наймдугаар сард, 80 насандаа таалал төгссөн.
Тэрээр 1997 онд НҮБ-ын долоо дахь Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдож, 2006 оны арванхоёрдугаар сар хүртэл ажилласан юм.
Түүнээс хойш НҮБ-ын Нарийн бичгийн дарга хоёр ч удаа солигдсон бөгөөд 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл Антониу Гутерриш НҮБ-ын ес дэх нарийн бичгийн даргаар ажиллаж байна.
Зочин · 2021/10/05
Еээээ яана л даа хнм юу ч гэхэв ийм л бна даа....
Зочин · 2021/10/05
шаабар · 2021/10/05
Бөө нар сүнс дуудаад уулзаад л байдаг биз дээ. Уулзаад ирсэн ч юм билүү хэн мэдлээ.
Зочин · 2021/10/05
ямарч чадваргүй мэдлэгүй бохь жажилсан бааснуудаар зөвлөхөө хийлгэхээр ингэж гутаагдаж бган
DR. PRADHAN · 2021/10/05
Зочин · 2021/10/04
Шившиг!!!!!
shydrag hun · 2021/10/04
medlegguu bolowsrolgui setegtsiin nileed yumtai hun yumaa manai euuk
Иргэн · 2021/10/04
Иргэн · 2021/10/04
Иргэн · 2021/10/04
Зочин · 2021/10/04
Зөвлөхүүд нь ажлаа хийдэггүй юм байх даа
Зочин · 2021/10/04
Энэ харин бүтэн онигоо юу айн??