Улаанбаатар хот орчмын бүс нутагт 754 удаа газар хөдөлжээ
2021/10/05
Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Л.Дашням гамшиг, ослын болон цаг үеийн нөхцөл байдлын талаар танилцуулсан. 2021 оны эхний есөн сарын байдлаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 1106, аврах ажиллагааны 159 удаагийн дуудлагаар Гал түймэр унтраах, аврах ангиуд үүрэг гүйцэтгэжээ.
Улмаар гал түймэр, гамшиг ослоос 795 иргэний амийг аварч, 46.1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажилласан байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт дуудлагын тоо 21.1 хувиар буурчээ. 2021 онд Улаанбаатар хот орчмын бүс нутагт 1-4 магнитутын нийт 754 газар хөдлөлт болсон бөгөөд үүнээс Хөвсгөл, Сэлэнгэ, Говьсүмбэр, Төв аймагт болсон томоохон таван газар хөдлөлтийн чичирхийлэл нийслэлд 3-5 баллаар мэдрэгдсэн. Дээрх таван газар хөдлөлтийн улмаас орон сууцны таван байр, ерөнхий боловсролын нэг сургууль, зургаан цэцэрлэгийн барилга байгууламжийн хана, гадна хийц бүтээцэт цууралт өгснийг мэргэжлийн байгууллагууд холбогдох арга хэмжээг авч ажилласан.
Зочин · 2021/10/05
irgedee ger horoolol ymuu esvel ymar negen bdlaar anhaaruulaacheeee