Илон Маск “Tesla”-гийн төв байрыг Техас руу нүүлгэхээр шийджээ
2021/10/08
“Tesla” компанийн ерөнхий захирал Илон Маск компанийнхаа төв байрыг Калифорни муж улсаас Техас руу нүүлгэн шилжүүлэхээ мэдэгджээ.
Энэ шийдвэрээ тэрбээр Техас муж улсын Остин хотод болсон компанийн хувьцаа эзэмшигчдийн жил тутмын хурлын үеэр зарласан байна.
Түүний хэлснээр, Фремонт дахь Калифорнийн үйлдвэр ийм шийдвэр гаргах "шалтгаан" болсон бөгөөд түүнчлэн Калифорни нь ажилчдынх нь хувьд боломжийн орон сууц олоход хэцүү газар гэж үзэж байгаа аж.
Төв байрыг нь нүүлгэсэн хэдий ч компани Калифорни, Невада муж улс дахь үйлдвэрүүдийнхээ үйлдвэрлэлийг 50 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг тэрбээр мөн мэдэгджээ. Тавдугаар сард Фремонт дахь үйлдвэрийг нь хаах захирамж хүргүүлсний дараа Маск Калифорнийн улс төрчидтэй хүчтэй зөрчилдөж, тус муж улстай таагүй харилцаатай болжээ.
Д.Жаргал